Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийв.
Энэ үеэр амьсгалын замын халдвар үүсгэгчид буюу томуу, томуу төст өвчний лабораторид суурилсан тандалтын мэдээллийг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц. Наранзул хүргэсэн юм.
Тэрбээр "Улаанбаатар хот болон Говь-Алтай, Дорноговь аймагт томуу, томуу төст өвчний вирусийн тандалтыг тавдугаар сард хийлээ. Улмаар энэхүү амьсгалын замын халдвар үүсгэгчдийн тандалтыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид гүйцэтгэсэн.
Шинжилсэн сорьцын 34.8 хувьд амьсгалын замын халдвар үүсгэгч ямар нэгэн вирус илэрсэн гэсэн дүнтэй гарсан.
Тодруулбал, амьсгалын замын синцитиал вирус нь шинжилсэн сорьцын 4.5 хувь нь илэрч байсан бол SARS-CoV-2 коронавирусийн 34.5 хувийн эерэг илрэлтийн хувьтай байсан. Харин томуугийн вирус илрээгүй" хэмээн хэлэв.
Үргэлжлүүлэн ХӨСҮТ-өөс салхин цэцэг өвчин болон гар, хөл, амны өвчлөлийн талаар мэдээлж, зөвлөгөө өгөв.
Энэ талаар "Гар, хөл, амны өвчин болон салхин цэцэг нь амьсгалын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Өөрөөр хэлбэл, агаар дусал болон ахуй хавьтлын замаар дамжин халдварладаг.
Халуурах, биеэр тууралт гарах, ядарч тамирдах зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэг.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гар, хөл, амны өвчин болон салхин цэцгийн тохиолдол нэмэгдэж байна.
Тодруулбал, 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 4,414 салхин цэцэг өвчний тохиолдол бүртгэгджээ. Харин гар, хөл, амны өвчний 1,279 тохиолдол байгаа юм.
Вирусээр үүсгэгдэж байгаа салхин цэцэг болон гар, хөл, амны өвчний 80-90 хувь нь хөнгөн хэлбэрээр гэрийн хяналтад эмчлэгдэж байгаа бол 10-15 хувь нь хүндэрсэн" гэдгийг ярилаа.
Гар, хөл, амны өвчин 0-4 нас, салхин цэцэг 5-9 насны хүүхдүүдийн дунд хамгийн их бүртгэгдэж байгаа. Вирусээр үүсгэгддэг цэврүүтэй, халууралттай халдварт өвчин учраас асаргаа, сувилгаа чухал.
Иймд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|