ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн алдарт тогоочийг дуурайсан эр Вьетнамд “төрийн эсрэг суртал нэвтрүүлэг” явуулсан хэргээр шийтгүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Солт Бэй нэрээр дэлхий дахинд алдаршсан Туркийн тогооч Нусрет Гёкчегийн үйлдлийг хуулбарлан дуурайсан тогооч “төрийн эсрэг суртал нэвтрүүлэг” явуулсан хэргээр Вьетнамын шүүхээс таван жилийн хорих ял сонссон байна.

Гоймонтой шөлний ресторан ажиллуулдаг Питер Лам Буй 2021 онд Солт Бэйн давс цацах алдарт хөдөлгөөнийг дуурайн шөлөндөө амтлагч цацаж буйг харуулсан дүрс бичлэгээ сошиал орчинд нийтэлж байжээ.

Өөртөө тэр “Ногоон Сонгино Бэй” гэсэн нэр хүртэл зүүсэн байна.

зураг
 
зураг
 

Гэтэл хэдхэн хоногийн дараа цагдаа нар Да Нан хот дахь гэрт нь ирж байжээ.

Өчигдөр Да Нан хотын шүүх 39 настай Питер Ламд “төрийн эсрэг суртал нэвтрүүлэг” явуулсан хэргээр таван жилийн хорих ял оноосон байна.

Саваагүй, гэм хоргүй үйлдлийнхээ төлөө тэр яагаад ийм хүнд шийтгэл хүлээх болсон нь учиртай.

Ламын видео цацагдахын өмнөхөн Вьетнамын нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Лондон хотод зочлохдоо Солт Бэйн эзэмшдэг “Nusr-Et Steakhouse” ресторанд алтан навчинд ороосон мах зооглож буйг харуулсан дүрс бичлэг тарж байжээ.

24 каратын алтан навчаар ороосон ийм мах $1,000 давсан үнэтэй байдаг тул уг бичлэг цар тахлын хүнд цаг үед амьдарч байгаа Вьетнамын олон нийтийн ширүүн шүүмжлэлтэй тулгарч байсан юм.

Сайд То Лам тэр үед коммунистуудын шүтээн Карл Марксын булшийг эргэхээр Лондонд очоод байжээ.

Тэрбээр Вьетнамын улс төрийн товчооны 16 гишүүний нэг, 2016 оноос хойш нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдаар ажиллаж буй нөлөө бүхий албан тушаалтан юм.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАХА
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.80] 2023/5/29
Орост нэг гараа унжуулаад тоодгонож явбал 5 жилийн ял авах энүүхэнд. Оросыг дагасан улс ийм л болдог юм даа. Мэнгэдогийн хүүхдийг шоглосон Мөөжгийг бас санаарай.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2023/5/26
Энд яг юу бичсэн юм бэ? Ойлгох гээд чадсангүй.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.162] 2023/5/27
Хөдөөний ац яаж ойлгох вэ
1 | 3 Хариулах
Зочин [202.21.107.11] 2023/5/26
Ийм л байдаг юм коммунизм гэж. Харин үхэрнүүд гоё байсан мэтээр шaacаар.
10 | 0 Хариулах
Зочин [64.119.18.47] 2023/5/26
communism
7 | 0 Хариулах
hehe [59.153.112.63] 2023/5/27
YourMomNism
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.4] 2023/5/26
Манай ирээдүй. Одоогоор хийж үзүүлснийг арай хийчихгүй, хэлж ярьсныг нь бол хийгээд эхэлсэн шдээ.
11 | 0 Хариулах
а [66.181.184.162] 2023/5/26
Шоронд хийсэн шалтгааныг ер ойлгосонгүй
2 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.91.33] 2023/5/26
АРД ТҮМНИЙ ХАЙР ХҮНДЭТГЭЛИЙГ ЗӨВХӨН УДИРДАГЧ НАР Л ХҮРТЭХ ЁСТОЙ ГЭХ ЮМ УУ ДА. ҮНЭТЭЙ ХООЛ ИДЭЭД АРД ИРГЭДДЭЭ МУУЛУУЛСАН УЛС ТӨРИЙН НӨХРИЙН ХУВИЙН ХОНЗОН БОЛОЛТОЙ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.73] 2023/5/26
Сайдыг ёжлож, тавласан болохоор уурандаа эрх мэдлээрээ далайлгаад, зохиомол хэргээр яллаж, 5 жил хорихоор болжээ.
6 | 0 Хариулах
Зочин [192.82.64.175] 2023/5/26
коммунистуудын шүтээн Карл Маркс...
6 | 0 Хариулах
Зочин [103.212.119.182] 2023/5/26
Энэ социалист Вьетнамаас Сайгоныг салгаж Өмнөд Вьетнам улсыг сэргээх хэрэгтэй. Яг л Өмнөд Солонгос, Тайван, Сингапур шиг хөгжилтэй улс бий болох байсан юм
8 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.91.33] 2023/5/26
КОММУНИСТ СИСТЕМИЙН НЭГ АЮУЛ НЬ ХЭН НЭГНИЙГ ЖИЖИГХЭН ШАЛТГААНААР ХЭЛМЭГДҮҮЛЖ АМЬ АМЬДРАЛЫГ НЬ ҮГҮЙ ХИЙХ. ЭРХ МЭДЭЛТЭЙ НӨХДҮҮДЭД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ. МОНГОЛД ИЙМЭРХҮҮ ХЭРЭГ БАС ГАРЧ Л БАЙСАН. ХҮНИЙ ЭХНЭРИЙГ ӨӨРИЙН БОЛГОХ ГЭЖ НӨХӨРТ НЬ ХЭЛС ХЭРЭГ ҮҮРҮҮЛЖ БАЙСАН ТУХАЙ. ӨНӨӨДӨР Ч МОНГОЛД ҮГ ЭЭ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ ХАНГАЛТГҮЙ БАЙГАА. БАС НӨГӨӨ ТАЛДАА ОРС ХЯТАДЫН НӨЛӨӨ ИХ БАЙНА.
20 | 2 Хариулах
Зочин [66.181.161.55] 2023/5/26
Nairuulga gej hereg alga bna saidni ooriin ezemshdeg restorondaa hool idsiin baih gej bodloo ch dee
3 | 0 Хариулах
JuicySlut [112.72.10.74] 2023/5/26
Бийтнам бол жижигрүүлсэн хятад, арай нээлттэй хойд солонгос. Вьетнамын дайнаар өмнөд вьетнам ялсан юмуу хоёр хуваагдсан бол ийм байхгүй дээ.
9 | 0 Хариулах
Зочин [103.152.220.39] 2023/5/26
Гоймонтой шөлний ресторан, хаха шөлтэй гоймон гэдэг бил үү
2 | 1 Хариулах