ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тархийг нь булчинтай холбосон төхөөрөмжийн ачаар саажилттай хүн алхаж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

2011 онд дугуйн ослын улмаас саажилттай болсон 40 настай Нидерландын иргэн Герт Ян Оскам тусгай төхөөрөмжийн тусламжтай алхаж эхэлжээ.

Арав гаруй жилийн өмнө болсон ослын улмаас хүзүүгээ хугалсан түүнийг дахин хэзээ ч хөл дээрээ зогсож чадахгүй гэж эмч нар дүгнэж байсан юм.

Харин одоо тэр шинэ төхөөрөмжийн тусламжтай алхаж, шатаар өгсөж чаддаг болжээ.

Швейцарын эрдэмтдийн бүтээсэн “дижитал гүүр” хэмээх төхөөрөмж Оскамд ийм боломж олгосон байна.

Эрдэмтэд саажилттай хүмүүсийг эмчлэх аргыг олон жилийн турш судалж байгаа юм. Өмнө нь тэд товчлуурын тусламжтай саажилттай хүний булчинд гаднаас даалгавар өгч хөдөлгөдөг төхөөрөмж бүтээснээ Оскам дээр туршиж байжээ.

Өөрөөр хэлбэл үүний тусламжтай тухайн хүн өөрийн хүслээр биш, бусдын удирдлагаар хөдөлдөг байв.

Харин энэ удаа тархинд нь суулгасан мэдрэгчийн тусламжтай хүн өөрөө өөрийн хөдөлгөөнийг удирдах боломжтой болжээ.

Тухайлбал тархинд нь суулгасан мэдрэгч Оскамын хүслийг мэдрээд булчинд нь долгион болгон дамжуулснаар хөдөлгөөн хийх боломжтой болсон байна.

“Бид тархи болон хөлийн хөдөлгөөнийг хянадаг нугасны хэсэг хоорондын тасарсан холбоог дижитал гүүрээр нөхөн сэргээж чадлаа” гэж Швейцарын Лозанн хот дахь Холбооны Технологийн Хүрээлэнгийн профессор Грегуар Куртин тайлбарлажээ.

Шинэ төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр Оскамын зарим мэдрэлийн судлуудад сэргэх шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн байна.

Тухайлбал 40 гаруй удаагийн дадлагын дараа төхөөрөмж унтраалттай байх үед ч түүний хөл гаднын нөлөөг бага зэрэг мэдэрдэг болжээ.

Арваад жилийн өмнө осолдсон Оскамд ийм үр дүн гарч байгаа бол осолдоод удаагүй өвчтөнүүдэд илүү сайн үр дүнтэй байх боломжтойг эрдэмтэд хэлж байна.

Тэд цаашдаа хөлөөс бусад эрхтний хөдөлгөөнийг удирддаг болгохоор технологио сайжруулах гэнэ. Гарын хөдөлгөөнийг удирдах нь хөлийг удирдахаас илүү нарийн төвөгтэй тул дараагийн шатны хөгжүүлэлт нэлээд хүнд хэцүү байна гэж эрдэмтэд үзэж байна.

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
68
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
БАХАРХМААР
5
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [59.153.114.32] 2023/5/26
Хөгжингүй улсууд ямар их хөгжиж, хийж чадаж байгаа нь бахархалтай юмаа.
0 | 0 Хариулах
Н.Баасанжав [66.181.160.13] 2023/5/26
Гайхалтай
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.36] 2023/5/25
БАС Л СОНИН ШҮҮ! ХҮНИЙ ТАРХИ ХҮНИЙ БҮХ МЭДРЭЛИЙН СИСТЕМИЙГ УДИРДДАГГҮЙ ГЭХЭЭР! ЭРХТЭН ТУС БҮРИЙН ҮЙЛ ХӨДЛӨЛИЙГ ХАРИУЦДАГ ТӨВ БОЛОН ХОЛБОО ДАМЖУУЛАЛТЫН ТӨВҮҮД БАЙГАА Л ЮМ БАЙНА! ЗӨВХӨН ЗҮРХЭН ДЭЭР АВААД ҮЗЬЕ! АТГАСАН ГАРЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭР БУЛЧИН ХАР АЖИЛЧНЫ ӨДРИЙН 12 ЦАГТ ХИЙХ АЖЛЫН АЧААЛЛЫГ ДААХ УУ? ХҮНИЙ ӨӨРИЙН ЭД ЭРХТЭН ХООРОНДОО Л ЗОХИЦООД БАЙНА ДАА!
1 | 3 Хариулах
Onoch [202.5.205.4] 2023/6/3
бас л гоё сэтгэж байна. Ингэж хүн бодож, дотроо мөрөөддөг байх хэрэгтэй. Могой хүн рүү ширтэж байхад энэ юу гэж бодож байгаа бол гэж бодож үзсэн үү? Тархи судлаачид энэ хоол мөн үү биш үү гэж л бодож байгаа гэж хэлдэг. Учир нь рептайлын тархи хөгжлийн нилээн анхан шатны үеийн тархи байдаг юм. Ялаа, шумуул нисэж байхдаа эсвэл юм боддог болов уу гэж бодож үзсэн үү? тархийг нь үзвэл зөвхөн биеээ удирдах жинхэнэ супер робот төдий гэдэг нь мэдэгддэг. Хүн төрөлхтөн ялаа шумуулын дайны робот хийх яагаач гүй гээд бодохоор. Бас л яагаачгүй шүү.
1 | 0 Хариулах
Bayarllaa [202.126.89.60] 2023/5/25
Bolj bn
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.48] 2023/5/25
Монголчуудаа одоо өнгөрсөнтэйгээ зууралддаг цаг бишшүү. Хөгжиж дэвших, түүний тулд мөнгөтэй болох боломжтой бүх аргыг хэрэглэх хэрэгтэй байна. Тэр уран, газрын ховор элементийг олборлож зарах хэрэгтэй
2 | 3 Хариулах
mujaan [14.9.19.97] 2023/5/25
olborloj zaraad bvl mongold mungu naalddgu bgashu ergu zdamin
2 | 2 Хариулах
zochin [202.126.88.133] 2023/5/26
deeree idhees uur ym medehgui hulgaichaar duurtsen bn shuu dee
0 | 0 Хариулах
Уншигч [192.82.88.235] 2023/5/25
Гайхалтай, бахархмаар
8 | 0 Хариулах
Зочин [202.131.241.219] 2023/5/25
удахгүй бодлоороо эргэн тойрны юмсаа удирддаг болцгоохнээ
8 | 0 Хариулах
Nomton [202.126.90.65] 2023/5/25
nice
1 | 0 Хариулах
Nomton [202.126.90.65] 2023/5/25
Nice
1 | 0 Хариулах