Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

“М-Си-Эс Кока-Кола” ХХК ТОП-100 ААН-ийн 16 дугаарт эрэмбэлэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 5 сарын 19
Сурталчилгаа

“М-Си-Эс Кока-Кола” компани улсын төсөвт 69.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан тул Монгол улсын 2022 оны ТОП-100 ААН-ийн 16 дугаарт эрэмбэлэгдлээ. Дэлхийн брэндийг Монголын хэрэглэгчдэд хүргэхийн сацуу байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнес эрхэлдэг нь тус компанийн онцлог билээ. 

зураг
 

Дэлхий “Кока-Кола” компанийн 21 брэндийн 160 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж, орон даяар 17000 гаруй харилцагчдаар дамжуулан Монголын хэрэглэгчдэд Дэлхийн брэндийг хүргэж буй “М-Си-Эс Кока-Кола” компани өдгөө 1050 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

зураг
 

Тус компанийн өнгөрөгч онд үзүүлсэн голлох амжилтуудаас дурдвал, 3.5 сая долларын хөрөнгө оруулалт бүхий VIO MILLENIA үйлдвэрийн барилгын ажлыг Сэлэнгэ аймагт эхлүүлэх, үйлдвэрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг сайжруулах зэргээр томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн бөгөөд нийт хөрөнгө оруулалтын дүн 29 тэрбум төгрөгт хүрч, дотоод худалдан авалтын дүн 182 тэрбум төгрөгт хүрчээ. 

зураг
 

Тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хэрэглэгчдэд сонголтыг бий болгох замаар илчлэг багатай ундааны сонголт нэмэгдүүлэн 46 амтаас 9 төрлийн амтын сахарыг бууруулаад байна.

зураг
 

“М-Си-Эс Кока-Кола” компани Байгальд ээлтэй бизнес эрхлэх цогц хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч онд

  • Үйлдвэрийн процессод ашигласан 180 мянган литр усыг цэвэршүүлж, зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаанд дахин ашиглаж,
  • Нийт борлуулсан хуванцрын 61 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг цуглуулж, дахин боловсруулж,
  • Байгаль ээлтэй, утаагүй уурын зуухны тусламжтайгаар хүлэмжийн хийн ялгарлыг 4800 орчим тн-оор бууруулж, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулжээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.