Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БҮТ-ийн захирал Л.Ганбат "Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-д хамрагдахаар бүртгүүлсэн сурагчдаас Монгол хэл бичгийн шалгалт авдаг.
Энэ удаагийн хэл бичгийн шалгалтын найдвартай байдлын коэффициент нь 0.7 хувьтай гарсан. Энэхүү статистик үзүүлэлт нь 0.5-аас дээш гарсан тохиолдолд шалгалтын үр дүн үнэн, бодитой байх тоон утгыг илэрхийлдэг" гэлээ.
Монгол хэл бичгийн шалгалтын үр дүнг тэрбээр аймаг тус бүрээр танилцуулсан юм.
График. 21 аймгийн сурагчдын шалгалтын дүн
Энэ жилийн байдлаар орон нутгийн хэмжээнд 17 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад 800 авсныг дээрх графикаас харах боломжтой. Тухайлбал, Хөвсгөл аймгаас хамгийн их буюу дөрвөн шалгуулагч бүрэн оноогоо авсан байна.
Харин нийслэлээс 19 шалгуулагч хэл бичгийн шалгалтад бүрэн оноогоо авсан талаар мэдээлсэн.
Хүснэгт. 21 аймгийн сурагчдын шалгалтын дүн
Аймаг | Шалгуулагчийн тоо | 400 онооноос доош | 400 онооноос дээш | 800 оноо авсан шалгуулагчдын тоо |
Архангай | 816 | 149 | 667 | 1 |
Баян-Өлгий | 883 | 561 | 322 | 0 |
Баянхонгор | 646 | 99 | 547 | 1 |
Булган | 463 | 111 | 352 | 0 |
Говь-Алтай | 628 | 73 | 555 | 0 |
Говьсүмбэр | 186 | 18 | 168 | 0 |
Дархан-Уул | 1,093 | 142 | 951 | 0 |
Дорноговь | 539 | 67 | 472 | 2 |
Дорнод | 738 | 77 | 661 | 0 |
Дундговь | 348 | 35 | 313 | 0 |
Завхан | 815 | 125 | 690 | 0 |
Орхон | 1,135 | 126 | 1,009 | 2 |
Сэлэнгэ | 949 | 104 | 845 | 2 |
Сүхбаатар | 506 | 81 | 425 | 0 |
Төв | 628 | 85 | 543 | 2 |
Увс | 824 | 86 | 738 | 0 |
Ховд | 967 | 289 | 678 | 1 |
Хэнтий | 665 | 99 | 566 | 1 |
Хөвсгөл | 1,326 | 241 | 1,085 | 4 |
Өвөрхангай | 1,105 | 116 | 989 | 1 |
Өмнөговь | 547 | 80 | 467 | 0 |
Нийт | 15,807 | 2,764 | 13,043 | 17 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
|