ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Африк тивийн хамгийн өндөр настай арслан алагджээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн хамгийн өндөр настайд тооцогддог байсан арслан алагдсан тухай энэ амьтныг хамгаалдаг Lion Guardians байгууллага мэдээлжээ.

Лункито нэртэй арслан энэ жил 19 нас хүрээд байсан юм. Зэрлэг байгальд амьдардаг арслангууд ихэнхдээ дээд тал нь 10 жил амьдардаг байна.

Лхагва гарагт өлссөн арслан Кени улсын нэгэн тосгоны фермд мал барихаар ороод эзэнд нь алагдсан байна.

“Лункито бол манай экосистемийн төдийгүй Африк тивийн хамгийн өндөр настай эр арслан байсан юм. Тэр бол тэсвэр хатуужил, хамтдаа оршин тогтнохын бэлэг тэмдэг байлаа. Түүний амьдралын гэрч болсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм” гэж Lion Guardians байгууллагаас мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд 10-аас дээш настай хөгшин арслангуудын тоо нэмэгдсэн нь нутгийн иргэд энэ амьтантай газар нутгаа хуваалцаж, зохицож амьдрах болсны үр дүн гэж тус байгууллага тайлбарласан байна.

Хоол хүнс ховордсон тохиолдолд арслангууд эзэмшил нутгаасаа гарч, ан ав хайдаг юм. Кени улсад энэ жил сүүлийн 40 жилд тохиолдоогүй хүнд ган гачиг болж байгаа.

Энэ нөхцөл байдал хүн-арслангийн зөрчлийг нэмэгдүүлсэн юм байна. “Ган гачгийн нөхцөл байдал хүмүүс болон арслангуудын аль альд нь хүндээр тусаж байна” гэж Lion Guardians байгууллагын мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
A [133.6.54.196] 2023/5/18
Baigaliin jamaaraa l bh saihan
0 | 0 Хариулах
Зайл [66.181.161.4] 2023/5/15
Үхэдгүй амьтан үхсэн биш үхсэн ацаа хийж эийтэлдэг юм
0 | 4 Хариулах
Зочин [150.249.5.182] 2023/5/15
huurhii amitan... huni bol hamgiin zerleg araatan..
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.170] 2023/5/15
Араатнууд амиараа дэнчин тавьж ан хийдэг. Зарим араатнууд өвсөн тэжээлтэн амьтдын эвэрт гэдсээ цоолуулах дээрээсээ гишгүүлэхсний улмаас бэртэж шархдаж нас бардаг
0 | 0 Хариулах
Зочин [87.209.200.156] 2023/5/15
hamgiin ondor nastai arslan ch geh shig hahaha nerteigeer ni ondor nastan gechheech.
0 | 2 Хариулах
Зочин [59.153.115.25] 2023/5/15
Shuumjleh yma olj shuumjleech
3 | 1 Хариулах
Зочин [192.82.73.205] 2023/5/14
Соривт: аав чинь үхсэн
2 | 0 Хариулах
Зочин [192.82.78.72] 2023/5/14
Өлсөж үхэх эсвэл аз аа үзэх.
1 | 0 Хариулах
Зочин [98.47.186.65] 2023/5/14
Хөөрхийдөө зэрлэг ан барьж чадхаа болиод малруу орж. Хүнээр бол 80 гарсан хүн гэсэн үг. Эвгүйдвэл хүн барих аюултай.
5 | 1 Хариулах