Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцэж цагаатгасан магадлалыг прокурорын бичсэн хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн эсэргүүцлийн дагуу хүчингүй болголоо.
Уг хэргийг өнгөрсөн оны аравдугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд “шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатган, давж заалдах шатны шүүх нь тус шийдвэрийг хэвээр үлдээж байсан юм.
Эх сурвалж: УЛСЫН ДЭЭД ШҮҮХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|