Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арваннэгдүгээр сарын 28-нд БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэр тус улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсын хүүхэд, залууст зориулж, “Президент” спорт цогцолбор байгуулахаар талууд хэлэлцээрт хүрсэн.
Хэлэлцээрийн хүрээнд “Президент” спорт цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл гүйцэтгэгчээр “Гоби травел” ХХК шалгарч зураг төслийг гүйцэтгэж байгаа бөгөөд зураг төсөл боловсруулах ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Энэхүү Ерөнхийлөгчийн санаачилсан спорт цогцолборын төсөлд хөрөнгө оруулагч Хятадын талаас Тонгжи их сургуулийн Архитектур, зураг төсөл, судалгааны төвийн мэргэжилтнүүдийн баг Монгол улсад ажиллаж байгааг Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!