ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Президент спорт цогцолбор”-ын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг гуравдугаар сард боловсруулж дуусна

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арваннэгдүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. 

Энэ үеэр "Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор" төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг хэрэгжүүлэх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын солилцох захидалд гарын үсэг зурсан билээ.

Айлчлалын мөрөөр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Президент спорт цогцолбор” барих төслийн ажилд дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах Ажлын хэсэг байгуулагдаад байна.

Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх нар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-тай уулзаж, төслийн ажлын явцын талаар санал, мэдээлэл солилцлоо.

Уулзалтын үеэр Монголын талаас төслийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, “Президент спорт цогцолбор”-ын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажил одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ажлын зураг энэ оны гуравдугаар сард бүрэн гарна.

Спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт нийт 4 га талбайд байгуулах зөвшөөрөл олгогдсон байна. Мөн 59 мянган метр квадрат талбайтай дөрвөн давхар барилга байгууламж нь 19 спортын төрлөөр үйл ажиллагаа явуулж, 8,000-10,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байгаа юм.

Элчин сайд Цай Вэньруй спорт цогцолборын төслийн ажлын явцын талаар БНХАУ-ын холбогдох байгууллагад мэдээлэл хүргүүлж, хэрэгжилтийн явцыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын талаас шинжээчдийн баг хүрэлцэн ирж ажиллах бөгөөд төслийг богино хугацаанд, өндөр гүйцэтгэлтэй хэрэгжүүлэхийн тулд нягт хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ТЭНЭГЛЭЛ
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [202.126.89.78] 2023/2/3
Мөнгө босгож, гадаад дотоодоос хөрөнгө оруулалт татаж, ард иргэдээсээ хандив цуглуулаад УБ хотын МЕТРО-гоо байгуулъя аа. Метроны байгууламждаа худалдаа үйлчилгээний төвүүдээ бас шингээе. Худалдаа үйлчилгээний талбайнуудаа урьдчилан борлуулж мөнгө босгоё.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.20.19] 2023/2/3
Ажилгүй ерөнхийлөгч бүр ийм юм хйидэг болсон уу? Зайлаад далд орооч дээ
1 | 0 Хариулах
зайл зайл [66.181.160.16] 2023/2/3
монголын хэдэн ААН-г нүүрсний хулгайд буруутгаад байсан гэтэл энэ хүрэлсүгийн нууцад оруулсан гэрээгээр хятадууд монголчууд 2 дахин бага үнээр нүүрс авдаг нь тодорхой болсон шүүдээ псдаа. хятадуудтай нийлж улс орноо тонодож ерөнхийлөгч гэж байхуу псдаа
2 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2023/2/3
huulia batluulaach
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.201] 2023/2/3
МАН-д "худалдагдсан" "Үнэн ба Зөв нам"-ын дарга А. Отгонбаатарь эхнэрээ ХААИС-ийн дэд захирал болгожээ. "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар нь эрх баригчдаас шударга ёс шаардан гэнэт тэмцэгч болсон. Коронагийн үед талбай дээр гэрийн халадтай гарч ирж эсэргүүцлээ илэрхийлэх гэх мэтээр хаана л эсэргүүцлийн жагсаал цуглаан болно тэнд явдаг ажилтай болсон. Гэнэт сүүлийн үед МАН-ын "тролл" болж, тус намд илт үйлчлэх болсон. Нүүрсний хулгайчдын хэлэлцүүлэг Үндэсний ТВ-ээр шууд явахад МАН-ын дарга нарын талд гарчихсан, Х.Нямбаатарын бөөрөнд наалдчихсан явсан нь олныг гайхшруулсан. Хулгайч нартай тэмцэнэ гэж орилдог хүн хулгайч нартайгаа нэг болчихоор гайхна биз дээ. Гэтэл үүний цаана маш том НАЙМАА явжээ. Саяхан А.Отгонбаатар нь ХААИС-ийн сургалтын албанд ажилладаг байсан эхнэр Ундрахтуулыгаа ХААИС-ийн дэд захирлын албан тушаалд тавиулжээ. Үүнийг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн "шахаа" байсан. А.Отгонбаатар МАН -д үйлчилсний шагнал нь гэж ХААИС даяараа ярьж эхэлжээ.
0 | 0 Хариулах
АЛБААР [103.26.194.3] 2023/2/3
ХЯТАД ууд хүртэл монголын баялагыг үнэгүй шахам цөлмөж буйгаа мэдээд хариу болгож заавал бага ч болтугай юм бариж өгхийма.. гэтэл дундаас нь шаачих юмааа.. шаахгүй л үнэнчээр явбал хурдан хөгжих гээд байхымаааа !!!!
3 | 0 Хариулах
Зочин [103.136.254.8] 2023/2/3
yamar ch said garch irsen barilga barih l gants ajiltai yum daa
1 | 0 Хариулах
Зочин [222.74.19.10] 2023/2/2
Наад хөгшин чадваргүй дуракаа зайлуулаачээ, ямар юмаа чадахав дээ
1 | 0 Хариулах
Зочин [222.74.19.10] 2023/2/2
Бас л мөнгийг нь цусалж өгөх бх даа гөлөгнүүд
1 | 0 Хариулах
Zochi [139.5.219.223] 2023/2/2
Ямар эргүү нэр өгдөг юм бэ? Замын түгжрэлээ арилга, ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн нэмж байгуулаачээ!!!
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2023/2/2
Erunhiilugchiduu bayarlalaa ! goyo medee bnaa amjilt
0 | 1 Хариулах
Зочин [192.82.86.157] 2023/2/2
Эрчим хүчний холбоотой биш юман дээр нөгөө троллууд огт дугарахгүй байгааз
3 | 0 Хариулах
Зочин [64.119.27.58] 2023/2/2
Ганц сайхан 50000 хүний суудалтай стадионтай болохсон. Бүхэл бүтэн улс бнда
2 | 2 Хариулах
Зочин [59.153.113.48] 2023/2/2
хөлдүү еөктэй байх хэцүүмаа. Төмөр өргөдөг спортоос өөрийм мэдэхгүй нисэхэд хятадын тусламжаар барьсан сайхан ордон бж л бн Ашиглаж чадахгүй бж тэгэж байхаар Туул гол дээр ахиад хэдэн гүүр бариулахгүйдээ Та нар Москва гол Хан мөрөн гээд л тэнд хэдэн гүүр бдгийг мдэхүү Одоо Зайсан ба Их тэнгэрийн амны гүүрний дунд ахиад нэг гүүр Зайсан ба Яармагийн гүүрний дунд ахиад нэг гүүр Яармаг ба Сонсголонгийн гүүрнмий хооронд ахиад 2 гүүр /1-г одоо барьж бгаатай нийлээд/ хэрэгтэй бншдээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.184.107] 2023/2/2
Барилга барихад бас ТЭЗҮ нэрээр мөнгө хусдаг болж байгаамуу?
1 | 0 Хариулах
Зочин [166.194.132.109] 2023/2/3
Aahn
1 | 0 Хариулах
Үнэн [202.21.126.82] 2023/2/2
Нээрээ л шинэ хот байгуулах гээд байгаа юм бол УБ д нэмж битгий юм бариач ээ, Хар Хоринд барьчий тэгэх үү?
6 | 0 Хариулах
Зочин [192.82.73.101] 2023/2/2
Дүнжингаравын замаас уулын зам хүртэл гүүрэн зам барих хэрэгтэй. Цэцэрлэгт хүрээлэнгийн дээгүүр явж өнгөрөхөөр. Тэгэхгүй бол тэр замын түгжрэл аймаар болж байна
3 | 0 Хариулах
Зочин [103.229.121.231] 2023/2/2
Dvnjingarabiin uulzbar bvr zambaraagaa aldlaa dvnjingaraviin udirdlaguud ashig orlogo olj bj yahlaaraa zam uulbart hurungu oruuldggui yum be
1 | 0 Хариулах
иргэн [203.9.73.254, 165.225.226.109] 2023/2/2
Дүнжингаравын уулзвар дахь түгжрэлээ эхлээд тайлчихаад тэр зүгт нэмж барилга баримаар юм.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.201] 2023/2/2
Халтмаагийн Баттулга Президентийн Ордон бөлгөө
1 | 2 Хариулах