Бүтээн байгуулалтын салбарын 100 гаруй байгууллага нэгэн дээвэр дор цуглан хамгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологийг танилцуулдаг “BUILD expo-2023” үзэсгэлэн 4 сарын 19-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын тээвэр ложистикийн салбарт дижитал шилжилтийг хийхээр зорин ажиллаж буй “Tumen Tech” компанийн хамт олон ч үйлчилгээндээ нэвтрүүлсэн шинэ шийдлүүдээ танилцуулж, салбартаа технологийн хөгжлийг түүчээлэх зорилгодоо нэг алхам ойртлоо.
“Tumen Tech” Digital Trucking Platform нь мэргэжлийн тээвэрчин, жолооч, ачаа илгээгч, ачаа хүлээн авагч гээд тээврийн салбарын оролцогч талуудыг нэгдмэл сүлжээнд холбож, тэдгээрийн ил тод, найдвартай, уян хатан хамтын ажиллагааг бий болгох зорилготой цэгцтэй, нэг стандарттай дижитал дэд бүтэц юм.
Салбартаа 10 гаруй жилийн туршлагатай мэргэшсэн багийн хөгжүүлж буй уг платформ нь ачаа илгээгч бүрийн онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн, тээврийн бүхий л үйл ажиллагааг хамгийн үр ашигтайгаар оновчлон, удирдах цогц шийдлийг санал болгож байгаагаараа онцлогтой.
“Tumen Tech” дижитал тээвэр захиалгын систем ашигласнаар:
Хэрэглэгчид үзэсгэлэнгийн үеэр “Tumen Tech” компанийн асраар зочилж, өөрсдийн тээврийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээллийг биечлэн авч, үйл ажиллагаагаа илүү хялбар, найдвартай явуулах шинэ арга замыг олж нээсэндээ сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байсан юм.
Олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн техник, дэвшилтэт технологийн арга хэмжээнд Tumen Tech компани ийнхүү амжилттай оролцож, өндөрлөлөө.
Дижитал тээвэр захиалгын систем болон тээврийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.tumentech.mn эсвэл 7775-1111, 9904-4330 холбогдоорой.