Эрдэнэбүрэнгийн УЦС-ын техникийн хяналтын зардал болох таван сая ам.долларын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тайлбарлав.
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барихаар сонгон шалгарсан "Power China" консорциум бий. Уг компанид $5 саяар техникийн хөндлөнгийн хяналт хийлгэх зардал байгаа юм.
Техникийн хөндлөнгийн хяналтыг Хятадын бус ААН-үүдээр хийлгэх бол зээлээр санхүүжүүлэхгүй гэсэн ЭКСИМ банкны дүрэм байгаа. Тиймээс Монгол Улсын төсвөөс 5 сая ам.долларыг гаргачхаад энэ дүнгээр зээлийн хэлэлцээрийг буулгах шаардлагатай болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, одоо байгуулсан гэрээний дүнг таван сая ам.доллароор буулгаж, зээлээ бага авна гэсэн үг. Буцааж авахгүй" хэмээн мэдээллээ.
УЦС-ын техникийн хяналтын зардал таван сая ам.долларыг 2024-2027 оны улсын төсөвт суулгах шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргаад байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!