Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа. Үүнд:
2023-2024 онд багтаагаад Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажлыг хангана.
Нөгөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр Хятадын ЭКСИМ банк, худалдааны яамнаас Төрийн зөвлөлдөө Эрдэнэбүрэнгийн УЦС-ын мэдээллийг хүргэнэ. 250 сая доллароос дээш дүнтэй гадаадын хөрөнгө оруулалтыг Төрийн зөвлөлөөрөө батлуулдаг хуулийн зохицуулалттай.
Хятадын Төрийн зөвлөлөөр дэмжигдсэний дараа энэ оны хоёрдугаар улиралд багтаан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн тусгайлсан хэлэлцээрийг хийх үр дүнд хүрсэн" гэв.
"Монгол Улсын Засгийн газар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг урагшлуулах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлэх, 2023-2024 онд бэлтгэл ажлыг хангавал Хятадын талаас тавьж байгаа шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж ойлгож болно" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|