Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо.
"Тусгай хамгаалалттай газар нутагт 2021-2022 онд үйл ажиллагаа явуулсан 601 иргэн, хуулийн этгээдтэй газар ашиглах гэрээг байгуулаагүй, 436 иргэн, хуулийн этгээдийн гэрээний биелэлтийг дүгнээгүй байна" гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх хэлсэн юм. 2022 оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд:
Дархан цаазат газар нутагт
Байгалийн цогцолборт газарт
Түүнчлэн тэрбээр "Богд хан уулын дархан цаазат газарт 40,853.5 сая, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1,089.9 сая, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 35.5 сая төгрөгийн газрын төлбөрийг төвлөрүүлээгүй.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого жил бүр 10-13 хувь нэмэгдэж байгаа ч зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх нь тодорхойгүй.
Тухайн төсвийн жилд орон нутгийн төсөвт төвлөрсөн орлогоос хуульд заасны дагуу хамгаалах болон нөхөн сэргээх зардалд заасан хувиар санхүүжүүлээгүй байна. Тухайлбал, 2021 онд байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 46.6 тэрбум төгрөг зарцуулахаас хуулийн хэрэгжилт 26.2 хувьтай байна" гэв.
-Цэвэр усны эх ундарга, Дунд голын хязгаарлалтын бүсэд баригдаж байгаа бүтээн байгуулалтыг зогсооход ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Гэтэл нийслэлийн удирдах албан тушаалтнууд үүнийг хууль ёсны дагуу гэж мэдэгддэг. Улаанбаатар төмөр замын бүс орсон бөгөөд өнөөдрийг хүртэл яагаад дуугарахгүй байгааг нь ойлгохгүй байна.
Захиргааны байгууллага нь захиргааны байгууллагаа шүүхэд өгөх боломжгүй байдаг. Тийм учраас бид нийслэлийг шүүхэд өгч чадахгүй байгаа.
Улаанбаатар хот, таван аймаг, 37 сумын нутаг дэвсгэрээр урсдаг Туул нь Монгол орны хамгийн бохирдолтой гол мөн. Туул голоос Шувуун фабрик хүртэл зайд 32,000 тонн хог хаягдал байна. Түүнийг зөөж, цэвэрлэх шаардлагатай.
-Богд-Хан уул болон бусад дархан цаазат газарт газар авсан компаниуд төлбөрөө төлдөггүй гэж ярьдаг. Үүн дээр салбар яам ямар байр суурьтай байна вэ?
-Газрын төлбөртэй холбоотой асуудал нь Газрын тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд БОАЖЯ дээр аливаа төлбөр төвлөрдөггүй. Газрын төлбөр төлөөгүй этгээдүүдэд 2022 онд газрыг нь цуцлах арга хэмжээ авсан.
Хоёр жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй газрын эрхийг бүгдийг нь цуцалсан. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл нийт 259 орчим газрын эрхийг нь цуцалсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!