Эмэгтэйчүүдийн боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий тоглолтууд Энэтхэг улсад болж байна.
ОУХМ Л.Алтанцэцэг өнөөдөр -48кг-д Энэтхэгийн тамирчин Ниту Нитуатай аваргын алтан медалийн төлөө тулалдаж, 5:0-оор хожигдсоноор мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр мөнгөн медалийн төлөө Марокко улсын тамирчин Моуттаки Ясминтай тулалдаж 5:0 харьцаатайгаар ялалт байгуулсан бол Узбекистаны Ф.Фозиловаг 5:0 оноогоор ялж, хүрэл медалийн болзол хангасан юм.
Энэтхэгт болж буй тус ДАШТ-д нийт 65 орны 324 тамирчин, 12 төрлийн жинд энэ сарын 14-26-ны хооронд өрсөлдөх юм. Энэ жилийн ДАШТ нь 2.4 сая ам.долларын шагналын сантай бөгөөд алт 100 мянган ам.доллар, мөнгө 50 мянган ам.доллар, хоёр хүрэл медаль тус тусдаа 25 мянган ам.долларыг авах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!