Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо тав дахь өдрөө үргэлжилж байна.
Гурав дахь шатны сонсголд "Хөгжлийн Банкны эх үүсвэрээс арилжааны банкнуудаар дамжуулан олгосон 2,542 төсөл, хөтөлбөрийн 1.6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, тус банк бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан.
Сонсголын өнөөдрийн хуралдаанаар
Үдээс өмнө
Үдээс хойш
Дээрх төслүүдтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд 39 гэрчийг дуудсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!