Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг гишүүд ойлгох байх гэж бодож байна

Т.Саран, iKon.mn
2023 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Тус хуулийг дахин боловсруулж, УИХ-д өргөн барих уу?" хэмээн асуув. 

Харин Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "УИХ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон дагалдах хуулийг хэлэлцэн батлахдаа Үндсэн хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Иймд хориг тавьсан. 

Уг хуулийг хэлэлцэж байхад, зарим гишүүн ийм яаралтай горимоор, УИХ-ын дэгийг зөрчин хууль баталж болох уу гэдэг асуудлыг ярьж байсан. УИХ зөвхөн энэ хууль биш аливаа хуулийг батлахдаа эрх нь хөндөгдөж байгаа талуудын саналыг авах учиртай. Мөн эрдэмтэн судлаачдын санал, гаднын туршлагыг судалж, хууль батлах нь зүйтэй. Нийгмийн хэлэлцүүлэг явуулах асуудал уг хуульд зөрчигдсөн байна гэж Ерөнхийлөгч үзэн хориг тавьсныг гишүүд ойлгох байх гэж бодож байна. 

Цахим орчны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий. Засгийн газар ч ийм байр суурьтай байгаа байх. УИХ ч энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Миний дараа дэгээрээ Н.Учрал сайд хариулж болохгүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхэд хууль санаачилсан хүн нь хариулт өгч болдоггүй. Тиймээс дэг зөрчихгүй байхыг танд сануулъя" гэдгийг хэллээ. 

Түүний хариултын дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Уг хуулийг дахин өргөн барих нь зүйтэй гэж ЕТГ-аас үзэж байгаа юм байна. Нэг ёсондоо хариултаа авчихлаа гэж үзлээ" гэв.