Уншиж байна ...
Зураг
Зураг

Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлт 88 хуудас болжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Банкны эх үүсвэрээр санхүүжүүлсэн экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн зээлтэй холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. 

Дээрх 888 төслийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлт 88 хуудас слайд болсон гэдгийг УИХ дахь Хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр онцлоод "888 гэдэг тоо хаанаасаа ч гарч ирсэн юм. Бурхны тоо гээд байгаа, үүнд бариулаад зээл олгосон асуудал олон жил яригдсан. Энэ зээл яг юу болсон бэ гэдэгтэй холбоотой хяналт шалгалт урьд нь хийгдэж байгаагүй. Энд яригдаж бүх хяналт шалгалтын тайлан илтгэл анх удаа ард иргэдэд хүрч байгааг тэмдэглэе" гэлээ. 

Мөн сонсголд гэрчээр оролцож буй Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд асан Я.Санжмятав "Бурхны тоо юм шиг 888 гэдэг бол төслөө ойлгуулахын тулд байх. 3,000-4,000 төсөл оччихсон байсан" гэлээ.

Тодруулбал,

  • экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр 131
  • импортыг орлох чиглэлд 757 төслийг хэрэгжүүлэхэд зээл олгож байжээ.

ВИДЕО: 

https://fb.watch/jijV9Dd68v/