МСтарс Хаб нь эхний шатандаа яваа стартапуудыг “бойжуулдаг” хурдасгуур хөтөлбөр бөгөөд тэд хоёр дахь элсэлтийн 11 стартапаа төгсгөж, “Демо өдөр”-ийг энэ сарын 17-ны өдөр хийхээр товложээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард гараанаасаа гарсан стартапууд нь зургаан сарын хугацаанд энтрепренершипийн мастеркласс болон менторшип, грант, нэтворкингийн дэмжлэгтэйгээр бүтээгдэхүүнээ амжилттай хөгжүүлэн туршиж, зах зээлд гаргахад бэлэн болоод байна. Харилцагч, хэрэглэгчдийнхээ тоог ахиулан, борлуулалтаа нэмэгдүүлж цаашид өсөлт хийх боломжтой гэдгээ батлан харуулж эхэлсэн тэд “Демо өдөр” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагч, менторууд болон экосистемийн гол тоглогчдын өмнө бизнес пич\найраагаа танилцуулах юм.
МСтарс Хабын гүйцэтгэх захирал Ч.Даваажамц “ Бид энэ жил өргөн хүрээний хамтрагч түншүүд, менторууд болон М-Си-Эс Венчерс, анхны төгсөгч стартапуудынхаа хамтаар хөтөлбөрөө илүү сайжруулж, чамбайруулан ажиллалаа. Хоёрдугаар хөтөлбөрт маань нийт 130 гаруй стартап бүртгүүлснээс арван нэгийг сонгон авсан ба тэд маань хөрөнгө оруулалт авахад 100 хувь бэлэн болсон байна” гэв.
Өнгөрсөн жилийн Дэмо өдөр анхны төгсөгч 11 стартап нь хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагчдад пичээ танилцуулснаас одоогийн байдлаар 6 нь амжилттай хөрөнгө оруулалт авчээ.
МСтарс Хабын хоёрдугаар хөтөлбөрийг төгсөж буй стартапуудын товчхон танилцуулбал,
Hand Pro - Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцааг хүртээмжтэй болгоход чиглэсэн хиймэл оюун ухаанд суурилсан виртуал дохионы хэлмэрч
Sharely – “Хэрэглэсэн”(шинэ болон эдлэгдсэн) бараа болон бизнесийн үйлчилгээг газарзүйн байршилд тулгуурлан, хялбар түгээх, солилцох боломжтой платформ
Grado - Хүн бүрд мэргэжлийн дизайнер байх боломжийг олгох дизайны платформ
Gamebank - Тоглоомын аргачлалыг ашиглан байгууллага, хэрэглэгч хоёрын харилцааг илүү хөгжилтэй, аз жаргалтай, удаан үргэлжлүүлэх технологийн шийдэл.
Metacog - Хүний нөөцийн бүрдүүлэлтийн үед анкет, тестүүдийг орлох боломжтой тоглоомжуулсан платформ.
Ger Glamping - Монгол гэрийн давуу талуудыг шингээсэн тансаг аяллын цоо шинэ, инновацлаг бүтээгдэхүүн
RoCo - Бүрэн автомат хоолны машин, өөртөө үйлчлэх кофе машин зэрэг инновацлаг бүтээгдэхүүнээрээ хүмүүсийг илүү бүтээмжтэй амьдрахад нь туслах стартап
Seedshare - Бизнес, төсөл, санааг амилуулах бүтээлч эдийн засагт боломж нэмэх санхүүжилтийн шинэ хэлбэр
Just - AR технологийг ашиглан хүссэн тавилгаа, хаана ч бодит хэмжээгээр нь байрлуулан үзэх боломжтой платформ
Autoparts - Олон улсын сэлбэг үйлдвэрлэгчдийг Монголын бизнесүүдтэй холбох цахим сэлбэгийн дэлгүүр
YLD - Хэвлэл мэдээллийн цогц паблишинг платформ ба дижитал зар сурталчилгааны шинэ шийдэл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!