Швейцарын агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэдэг IQAir компани дэлхийн улс орнууд, хотуудын агаарын чанарыг 2022 оны байдлаар үнэлснээ өчигдөр танилцуулжээ.
Ингэхдээ тухайн улс, хотуудын агаар дахь PM2.5 тоосонцрын нягтралыг жилийн дунджаар нь харьцуулсан байна.
2022 онд Монгол улс агаарын бохирдлоор дэлхийн 131 улс, бүс нутгаас 28 дугаарт эрэмбэлэгдсэн бол Улаанбаатар хот 7,323 хотоос 464 дүгээрт эрэмбэлэгджээ. Өөрөөр хэлбэл хамрагдсан улсуудын 80 орчим хувь нь Монголоос, хотуудын 94 орчим хувь нь Улаанбаатараас илүү цэвэр агаартай байна.
Аль алиных нь хувьд агаарын бохирдол сүүлийн таван жилийн хугацаанд буурсан ч харьцангуй өндөр хэвээр байгаа нь эндээс харагджээ.
2022 онд агаарын бохирдол хамгийн өндөр байсан 10 улсыг жагсаавал:
2022 онд агаарын бохирдол хамгийн бага байсан 10 улс, бүс нутаг:
2022 онд агаарын бохирдлоор тэргүүлсэн дэлхийн 10 хот:
2022 онд агаарын бохирдол хамгийн бага байсан дэлхийн 10 хот:
Бүрэн жагсаалттай энэ холбоосоор танилцах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!