Балба улсын засгийн газар таван жилийн өмнө Эверестийн оргилд ганцаар авирахыг гадаадын жуулчдад хориглож байв.
Тэгвэл энэ хоригоо орон даяар үйлчлэхээр болгон өргөжүүлжээ.
Дэлхийн хамгийн өндөр найман ноён оргил оршдог Балба улс нь бас байгалийн гоо үзэмжээрээ орон орны адал явдал хайгчид, аялагчдыг татдаг.
Харин одоогоос эхлэн жуулчид заавал бүлгээрээ аялах, эсвэл засгийн газрын зөвшөөрөлтэй хөтөч авах ёстой болж байна.
Энэ шийдвэр нь ганцаар аялагчид эрсдэлд орсон тохиолдолд аврах, эрэн хайх ажиллагаанд зардал чирэгдэл их гардаг болсонтой холбоотой болохыг Балбын Аялал Жуулчлалын Зөвлөлийн захирал Мани Ламичханте тайлбарлажээ.
Бас зөвшөөрөлгүй, татвар төлдөггүй, мэргэжлийн бус хөтөч, аялал зохион байгуулагчдыг цэгцлэх зорилготой арга хэмжээ юм байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!