ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Чинбаяр: Салхин цэцгээр өвчлөх тохиолдол нэмэгдэж буй учраас халдвар хамгааллыг сахих хэрэгтэй

П.Зоригт, IKON.MN
2023 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр амьсгалын замын өвчлөл болон салхин цэцэг өвчний талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "ХӨСҮТ-өөс халдварт өвчний хам шинжүүдийн тандалт хийдэг. Тухайлбал, амьсгалын замын халдварт өвчний тандалтыг цочмог халуурах, тууралтат хам шинж болон халуурах, цэврүүт тууралтат хам шинжээр танддаг. Эдгээр тандалтаас авч үзвэл, өмнөх таван жилийн дундаж, босго үзүүлэлтээс аль аль нь даваагүй.

Салхин цэцэг өвчний хувьд, өнгөрсөн онуудтай харьцуулахад 2022-2023 онд өвчлөл харьцангуй нэмэгдэж байна. Гэхдээ цар тахлаас өмнөх үеийн өвчлөлийн дундаж босго үзүүлэлтийнхээ түвшинд байгаа юм.

Тодруулбал, өнгөрсөн онд салхин цэцэг өвчнөөр оношлогдож, ХӨСҮТ-д 675 хүн хэвтэн эмчлүүлжээ. Харин 2023 оны эхний гурван сарын байдлаар 300 хүн салхин цэцэг өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн.

Амьсгалын замын халдварт өвчлөлүүдийн гол шалтгаан нь томуу, томуу төст өвчин юм. Хоёрдугаар байрт салхин цэцэг ордог. Өнгөрсөн онуудтай харьцуулахад салхин цэцгээр өвчлөх тохиолдлын тоо нэмэгдэж буй учраас халдвар хамгааллыг сахих хэрэгтэй" гэлээ. 

Салхин цэцэг өвчнөөс сэргийлэх зөвлөмж:

Хүүхэд тань халуурч, бие дээр нь тууралт гарч байгаа бол халдварт өвчин байх эрсдэлтэй. Ийм шинж тэмдэг ажиглагдвал цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх, эмчид үзүүлж өвчний шалтгааныг тогтоох хэрэгтэй.
Салхин цэцэг юм уу, тууралтат халдварт өвчтэй байвал тухайн өвчний халдвартай байх хугацааны туршид хүүхдээ олон нийтийн газар явуулахгүй, гэртээ тусгаарлахыг зөвлөе. 
Салхин цэцгээр өвдсөн хүүхэдтэй хамт байсан өгүүлэмжийг эрүүл мэндийн байгууллага, сургууль цэцэрлэгтээ мэдэгдэх нь чухал. Ингэснээр салхин цэцэг болон амьсгалын замын халдварыг нэмж тархаахгүй, бусад хүнийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэдгийг ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр зөвлөлөө.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаггүй юмаа [46.27.145.211] 2023/3/8
Та нарын эмч гэж юу байхав дээ 😤 Бакцин нэртэй хороор залуу хүмүүсийг өчнөөн хорлосон шүү дээ.дэмб нэртэй сатаануудтай нийлж өчнөөн хядчихаад нээх сайн санаат царайлж🤡
1 | 1 Хариулах
Зочин [103.78.121.126] 2023/3/7
Golden Dragon гэдэг хятад ресторанаас хордлого авсан 4 хүн байна энэ хэрэг яагаад огт шийдэгдэхгүй байна. Хаана ч гомдол гаргасан шийдэгдэхгүй байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.36] 2023/3/7
Haldvar hamgaalal gedeg ugnees harshiltai boloh shahaj dee.
0 | 1 Хариулах
Хүн [202.21.119.218] 2023/3/7
Энэ эмчийн буянаар амьд мэнд эрүүл саруул аж төрж байна даа.
0 | 0 Хариулах