ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баярын өдрүүдэд Алтан овоо, Шилийн богд хайрханд 15,000 орчим иргэн очжээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Урьд онуудад сар шинийн баярын үеэр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгдэж 5,000 гаруй тээврийн хэрэгсэл, 20-30 мянга орчим иргэд очиж, энэ хэрээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, хэргүүд гардаг байна.

Энэ оны Сар шинийн баярын өдрүүдэд төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд хайрхныг 3,000 гаруй тээврийн хэрэгсэл, 15,000 орчим иргэд зорин очсон бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван аюулгүй зорчих, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдыг цагийн менежментийн дагуу зургаан цэгт хяналтын пост гарган ажилласан бөгөөд энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 зөрчил бүртгэгджээ.

зураг
 

Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн Алтан овоо, Шилийн богдын чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөнд шинийн 15-ныг хүртэлх хугацаанд хяналт тавьж, цагийн менежментийн дагуу хяналтын постыг ажиллуулан жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллах юм.

Иргэд та бүхэн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, замын нөхцөлд хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх, байгаль орчныг бохирдуулж, хор хохирол учруулахаас урьдчилан сэргийлж аялахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.61] 2023/3/1
Ганц ч олигтой машин алга
0 | 0 Хариулах
unshigch [202.131.225.197] 2023/3/1
Дотоодын аялалын хөтөлбөр гаргаад зохион байгуулалтанд оруулаад хэн хэндээ ашигтай бизнес болгоод явчих сүүхээтэй газар байхгүй юу? Жилийн жилд ингээд нөгөө сайхан газраа бузартуулаад өчнөөн машин зардал чирэгдэл болоод байхаар ,,,
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.251] 2023/3/1
Тэдгээр солиотой хүмүүсийн үрэлгэн, сагсуу хөөрүү зан ааш хэнд ч хэрэггүй ! Байгал орчин , эдийн засагт хохиролтой, Ядаж бензиний нөөц дуусгана , газар шороо, билчээрийн даацыг там болгоно шүү дээ
2 | 0 Хариулах
lIRGEN [64.119.23.96] 2023/3/1
HUMUUS JIL BOLGON OCHDOG TER OCHDOG HUMUUSIIN AMIDRAL AHUI ER DEESHILDGUI
1 | 0 Хариулах
Зочин [150.129.142.226] 2023/2/28
Дор хаяж 100к баас шээсээр бохирдуулаад ирждээ тэрийг хони үхэр иднэ эргээд иднэ ккк
3 | 0 Хариулах
irgen [110.78.146.205] 2023/2/28
15 мянган хулнайчууд цуглаж дэ кккк
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.229] 2023/2/28
tangarag orgoj sain er bolood maliin hulgai hiihgeed bdiimuu yaadgiin
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.61] 2023/2/28
Ажил хийхгүй овоонд гарч мөргөөд баяждаг гэж ойлгодог хүмүүс ямар олон юм бэ
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.47] 2023/2/28
Ийм үрэлгэн хүмүүст халамж битгий өг. Босч өнийхгүй юм байна. Сүсэг бишрэлдээ дарлуулаад боолын сэтгэхүйтэй. Сайн хулгайч болохоор Шилийн Богдыг зорьдог гэдэг.
4 | 0 Хариулах
Санхүүч [202.131.225.178] 2023/2/28
Энэ бол зүгээр хүний сүсэг бишрэл шүү дэ!, монгол орондоо хэн нь хаашаа явна уу, тухайн хүний л үзэл бодол, үйлдэл. МУ-н үндсэн хуулинд заасан байгаа үндэс угсаа, шашин шүтлэгээр гадуурхахгүй гээд. Тэрийг шүүх эрх бусдад байхгүй. Тэртээ тэргүй л зардал чирэгдэл болоод явж байгаа, мөнгөтэй болоод цаг завтай бол явж л байг л дэ. Тухай бүс нутагтаа ч аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж бүрдэнэ шүү дээ!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.50] 2023/2/28
шилиин богд др гараад шилиин сайн эр хулгайч болдиим бхдаа
4 | 0 Хариулах
Зочин [150.129.143.21] 2023/2/28
Erguunuud
1 | 0 Хариулах
зочин [202.131.248.166] 2023/2/28
Гурван сая хүнтэй улсад 15000 эрүүгийнхэн байна гэхээр айдас төрж байна. Энэ хулгайчууд бүгд хулгайн үйл хэргээ даатгах гэж тэнд очсон гэсэн үг.Бузрууд юм даа.
6 | 1 Хариулах
Зочин [202.9.46.147] 2023/2/28
Лам нар хаа сайгүй суварга овоо тахилга барьснаас болж харанхуй массууд очиж мөргөж сүү архи будаа өргөж хадаг уяж байгаль бохирдуулж байна. Уул овоо шүтээд сайн сайхан яваа хүмүүс байхгүй.
5 | 1 Хариулах
Зочин [107.122.97.37] 2023/2/28
Хулгайчийг шүтэн биширдэг…хулгайч нартаа хөшөө босгодог …магадгүй дэлхийн цор ганц улс байх шүү ….
5 | 0 Хариулах
Бадарч тахар [59.153.115.72] 2023/2/28
Авлигачид болон хулгайчид очиж байгаа өөр хэн очих вэ дэ !! Ирэх жилд баригдахгүйн төлөө залбирах засуулах гэж очдог юм ! Энэ нь их бүтэлтэй бодитой зүйл !! Тийм болохоор энэ уулыг овоог нураах юмуу дэлбэлэхгүй бол болохгүй Данхаа !!
3 | 1 Хариулах
Зочин [66.181.160.50] 2023/2/28
эргүү улнууд юмдаа шиниин нэгний нар харна л гэнэ өдөр өдрийн нар адилхан шү дээ малнуудаа уул овоонд мөргөх нэриидлээр архидан согтуурч байгаль бохирдуулха болиоочээ тэнэгүүдээ
9 | 0 Хариулах