Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банкны нийт актив 1.97 их наядад хүрлээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 1 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

(2022.12.31-ний байдлаар, аудитлагдаагүй тайлан)

Капитрон банк нь Монгол улсын банк, санхүүгийн салбарт 22 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай арилжааны банк бөгөөд банкны системд эзлэх байр сууриа тэлж, үйл ажиллагаа нь эрчимтэй өссөөр байна.

2022 он Капитрон банкны хувьд амжилтаа улам бүр ахиулсан жил болж өнгөрснийг санхүүгийн тайлан, үзүүлэлт болон онцлох үйл явдлуудын хураангуй мэдээллээс харилцагч, уншигч та бүхэн харах боломжтой. 

  • Олон улсын төлбөр хүлээн авах “Wechat Pay”системд нэгдлээ.

Дэлхийн 64 оронд ашиглагдаж буй БНХАУ-ын Wechat Pay олон улсын төлбөр хүлээн авах үйлчилгээг Капитрон банкны аппликейшнээр дамжуулан, санхүүгийн хэрэглээндээ ашиглах боломжтой болов.

  • Капитрон банк нь AmCham Mongolia -н гишүүн боллоо.

AmCham Mongolia нь дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог, 3 сая гаруй гишүүнтэй Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар ба Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөлийн гишүүн бөгөөд АНУ-Монгол улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг бие даасан байгууллага юм.

  • Шинэ "ШИЛЭН ДАНС"-ны үйлчилгээг нэвтрүүллээ.

Харилцагчид өөрийн харилцах дансны мэдээллийг хүссэн хугацаагаараа олон нийтэд нээлттэй, ил тод харуулах боломжтой үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлэв.

https://bit.ly/3RdRRY1

  • Хадгаламжийн хүүгээ өсгөлөө.

Капитрон банкны энгийн хугацаатай хадгаламжийн хүү 2023.01.30-ны байдлаар 13.5% байна.

  • “Банкир оюутан” цалинтай дадлагажих хөтөлбөрийг анх удаа зохион байгуулав.

Капитрон банк “Банкир оюутан” цалинтай дадлагажигч оюутан хөтөлбөрөө зарлаж, Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын 5 оюутныг сарын 1 сая төгрөгийн цалинтайгаар газар нэгжүүд томилон, туршлага хуримтлуулах, байгууллагын соёлд суралцах, мэргэшсэн мэргэжилтнүүдтэй нөхөрлөх, банканд ашиглагддаг бодит программууд дээр дадлага хийх зэрэг боломжуудаар хангав.

  • Нидерландын Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл (PCAF)-д гишүүнээр элслээ.

Уг түншлэл нь зээл, хөрөнгө оруулалт дах хүлэмжийн хийн ялгаруулалтыг тооцоолж, тайлагнах нэгдсэн арга барилыг боловсруулан хэрэгжүүлдэг. Нэгдсэн тайлагналын арга зүй нь санхүүгийн байгууллагуудад шинжлэх ухааны үндэслэлтэй зорилтуудыг тавьж, зээл хөрөнгө оруулалтын багцаа Парисын уур амьсгалын хэлэлцээртэй уялдуулах эхлэлийн цэгийг тавьж өгдөг.

  • Зориг сантай хамтран "Junior Climate Leaders" (JCL) хөтөлбөрийг анх удаа зохион байгуулж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан, хамгаалах хүсэлтэй ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Тогтвортой хөгжил”-ийн 17 зорилтын мэдлэг олгох, хувь хүний ур чадварт нь чиглэсэн сургалтууд болон сонирхол нэгтэй хамт олны нэг хэсэг болох боломжийг олгож буй юм.

www.facebook.com/profile.php

зураг
 

“Ухаалаг ирээдүйн зүгт” – КАПИТРОН БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.