Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд Х.Булгантуяаг Ерөнхий сайд нэр дэвшүүлжээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/ Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нэртэйгээр цаашид үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Тус холбооны ээлжит бус их хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Их хурлын үеэр холбооны тэргүүнээ сонгох юм. Тодруулбал, хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяаг нэр дэвшүүлжээ. Харин заалнаас УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлсэн ч тэрбээр нэрээ татсан байна.

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/ нь Монгол Ардын Намын дэргэдэх 21 аймаг, есөн дүүрэг, 331 сум, 173  салбар холбоо, зөвлөлтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг, нийт 97 мянга орчим гишүүнтэй ашгийн бус эмэгтэйчүүдийн  байгууллага юм.

Өнөөдөр болж буй ээлжит бус Их хурал 79.8 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлээс нийт 400 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж.