ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг баривчилжээ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн нутаг дэвсгэрт автомашины ил зогсоолд байрлуулсан "Тоёота-Приус" маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлдаг "Т", "Д", "Э" нарын гурван бүлгийн 12 этгээдэд холбогдох 27 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд "Тоёото Приус" маркийн автомашины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд "Тоёота-Приус" маркийн 133,235 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаагаас

  • "Тоёота-Приус-20" маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50.6 хувь,
  • "Тоёота-Приус-30" маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38 хувь,
  • "Тоёота-Приус-40"маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11.3 хувийг эзэлж байна.

Энэ оны нэгдүгээр сарын мэдээллээр нүүрсэн яндангаа алдсан 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь олж тогтоожээ.

Иймд цагдаагийн байгууллагаас "Тээврийн хэрэгслийнхээ нүүрсэн янданг бусдад зарж борлуулахгүй байх, машинаа хяналтын камертай бүс болон харуул хамгаалалтай орчинд байрлуулж, урьдчилан сэргийлэх шаардлагатай"-г иргэдэд зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БУРУУ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [110.9.221.144] 2023/1/28
17гын уулзвар дээр приустай болгоныг нүүрсэн яндангаа зарчих гээд хоргоодог хулгайчууд байж бна лээ
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.227] 2023/1/27
Хороон цагдаагийн хийх ажилыг тусгай тасаг хийж энэ тэр ичиж амидарахх
0 | 1 Хариулах
Latin49 [202.126.90.10] 2023/1/27
nuursen yandang export hiigeed baigaa tsagt hulgai baisaar baih bolno tegeheer deer neg tom alban tushaaltan ene heregt oroltsdog bolj taarch baigaa yum
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2023/1/27
Хулгайд нь.мөн иргэдийн эрүүл явах.энэ утаанд хувь нэмэр оруулсанд нь.бүлэглэж нийгмийн эсрэг хорлонтой үйлдэл санаатай хийсэнд нь яллах ёстой юм биш үү.ханиад хатгаагаар үр хүүхдүүд чинь амьсгал хурааж байна шүү дээ
3 | 0 Хариулах
Зочин [192.82.92.204] 2023/1/27
ter yandang n avdag nuhduudiig barij shalgaach, avah hun bhgui bol naaduul chin yu gej hulgailhiin be
2 | 0 Хариулах
Зочин [192.82.80.61] 2023/1/27
hulgaichidiig tsaazlaach
3 | 0 Хариулах
Зочин [64.119.26.103] 2023/1/27
Хатуу ял өг
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.148] 2023/1/27
Hi tsagdaa nar sain ajilajee amjilt
3 | 0 Хариулах
Хулгайчын хамсаатан 99451770 [192.82.93.11] 2023/1/26
99451770 энэ бол хулгайчын хамсаатан, эхлээд машинаа зарахуу нтр гэж асуудаг
4 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2023/1/26
doxiolol xiilgeechee
0 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/1/26
Новшнуудын царайг харуулаач
6 | 0 Хариулах
zochin [192.82.89.74] 2023/1/26
hun teevriin tom avtobusand 1000 shirhegiig nuuj oros ruu gargadag gej sonsson shuu, hil gaali changaraad odoo yasan um gehees covidiin umnu bol tiim l bsan
5 | 0 Хариулах
Зочин [203.91.115.53] 2023/1/26
Хил гаалиар мөн ч их юм гарч байгаа даа .гаргахгүй бол авахгүй тэгвэл хулгайлаад борлогдохгүй тэгэхээр тонохоо болино .хил гааль тагнуул цагдаа хамтарч цохивол хэдэн хулгайч юүхэн байхав
5 | 0 Хариулах
Зочин [202.126.88.73] 2023/1/26
Авдаг хэдэн хүнийг чимхэхэд л нам зогсоно.Бэлхэн техникийн зах дээр авна гээд утсаа ухаад хэдэн хулгайчаа хүлээгээд байж байдаг.Цагдаа тун муу байна.234 хэргийн дараа барьдаг наасан.
16 | 0 Хариулах
Зочин [45.144.113.249] 2023/1/26
Эрхий хурууг нь л тайрчих хэрэгтэй дээ? Тэгээд энэ нийгэм дунд хэрхэн яаж явахыг нь харах хэрэгтэй.
5 | 0 Хариулах
хүүк [202.179.27.241] 2023/1/26
Дээрээсээ эхлээд ху
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.196] 2023/1/26
Нүүрсэн янданг гаалиар гаргахгүй гэхэд л хулгай багасна шд. Самарт бас ингэж хориг тавих хэрэгтэй байна. Эрх баригчид иймэрхүү бодит амьдралтай шийдвэр гаргадаг болоосой.
25 | 0 Хариулах
Зочин [202.55.188.109] 2023/1/26
Гааль гэж бузар шуналын дэв гаргах л байх даа. Гаалийн авилгачдыг барьж хурууг нь тасдмаар байна.
8 | 0 Хариулах
Зочин [45.144.113.249] 2023/1/26
Тэр гаалийхан гээд байгаа улс чинь "Чонын хүзүүнд мах зүүхтэй адил болчихсон улс". Юун тэр гаалийханд найдах? Гаалийн Ерөнхий Газрын үүдэнд юу гэсэн лоозон байдаг билээ? "Буяныг нь бүү гарга, Бузарыг нь бүү оруул" гэдэг шал худлаа.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.191.240] 2023/1/26
Наад хулгайчуудынхаа гарыг тайр
8 | 1 Хариулах
МАН өвгөн [66.181.188.160] 2023/1/26
Ээ, бурхан минь. Аймаар
1 | 1 Хариулах
Бид эндээ алалцаал [103.161.242.159] 2023/1/26
Хүн муудсаных., хулгай ихдхээр зуд нүүрлэнээ гэж , нэр усын зарлаад , пайз зүүлгээл гудамж шүүрдүүлдэг хуультай болох юмсан... үзлэг оншилгоонд тэнцүүлдэг бүлэглэл бас б.а хө !!!
9 | 0 Хариулах
МАН өвгөн [66.181.188.160] 2023/1/26
Бүгдийг нь хашраагаад өг. Золигнууд
5 | 0 Хариулах