Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

"УБТЗ" ХНН-ийн 13 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 377 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган 71 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн аж.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол мэдээллийг хүлээн авч, шалгаснаас 12 гомдол мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. 

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтаар 2022 онд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор ХАСХОМ-ээ гаргаагүй "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн 13 албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж, хариуцлага тооцуулах тухай алба бичгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ.