• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

38 сургуульд хэрэгжих “Pearson” англи хэлний туршилтын хөтөлбөрийн сургагч багш нарыг бэлтгэж эхэлжээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
БШУЯ

2022-2023 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагас жилээс “Pearson” англи хэлний туршилтын хөтөлбөрийг сонгогдсон 38 сургуульд хэрэгжүүлнэ.

Тус хөтөлбөрийн бэлтгэл ажлыг ханган “Үндэсний мастер сургагч багш” бэлтгэх сургалтыг Pearson боловсролын байгууллагын олон улсын зөвлөхүүд удирдан явуулж байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгох энэхүү сургалтад орон нутаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 40 багш, гадаад хэлний 18 мэргэжилтэн хамрагдаж байна.

Сургалтын үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ хамтын ажиллагааны хүрээнд монгол сурагчдын болон багш нарын англи хэлний боловсролын чанарт мэдэгдэхүйц ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Англи хэлний энэ туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БШУЯ, БЕГ, БСҮХ, Pearson болон багш нар оролцсон 88 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан менежментийн баг ажиллахаар болсон аж.

зураг
 
БШУЯ

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа