Цэргийн бүртгэл энэ сарын 4-20-нд emongolia.mn-ээр явагдана.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Цэргийн штабаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Анхны жил буюу 18 нас хүрсэн иргэд хороон дээрээ очиж цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгээд emongolia.mn-д бүртгүүлнэ. Харин дэвтрээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд заавал харьяа дүүрэг хороон дээрээ очиж үүрэгтний үнэмлэхээ нээлгэн, бүртгүүлнэ" хэмээлээ.
Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүртгэлээ хийлгээгүй тохиолдолд ямар нэг хариуцлага тооцох эсэх талаар тодруулахад тэрбээр "Цар тахлын үед зарлан дуудах хуудас авсан ч ирээгүй болон бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд торгоогүй бол энэ жилээс эхлэн хуучин журмаараа торгуулийн арга хэмжээ авна. Харьяа дүүргээсээ хол, гадаад, дотоодод ажлаар яваа иргэд emongolia-гаар бүртгэлээ хийлгэх боломжтой. Энэ жилээс цэргийн үүрэгтний үнэмлэх дээр заавал тамга даруулах шаардлагагүй болсон" гэв.
Иргэний бүрдүүлэх бичиг баримт:
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!