АэрМаркет Холидэй ихэнх аяллуудаа захиалгат чартер нислэгээр зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, шууд нислэгээр аялна гэсэн үг. Шууд нислэг нь цаг хугацаа хэмнэж онгоцны буудал сольж, гаалиар орж, гарах эсвэл дараагийн нислэгээ хүлээхгүй өдөр алдахгүй аялдгаараа маш том давуу талтай. Дээр нь шууд нислэгтэй аяллын зардал хямд байдаг. АэрМаркет Холидэй Улаанбаатар-Ханой, Улаанбаатар-Хо Ши Мин буюу Сайгон, Улаанбаатар-На Чан гэх зэрэг Вьетнамын хотууд, далайн эргийн хотууд руу шууд нислэгтэй аялал зохион байгуулж байсан туршлагатай.
ЯАГААД ВЬЕТНАМ ГЭЖ?
Амьдралын өртөг харьцангуй хямд, тиймээс хямд аялах боломжтой байдгийн дээр үзэж харах юм ихтэй, сонирхолтой, бас шууд нислэгээр 5 цаг нисдэг учраас хэт олон цагийг нислэгт өнгөрөөгүй биед амар байдгаар нь Вьетнам руу Монголчууд аялах дуртай байдаг. Мөн өвөлдөө дулаахан байдаг нь Сурагчдын өвлийн амралтаар гэр бүлээрээ амардаг хүмүүсийн шаардлагад нийцэх “далайн эрэг, наран шарлага, цаг агаар дулаахан байх, өртөг хямд байх, түрээсийн байр, байшинтай мөн усан сантай, усан парк болон хүүхдүүд үзэж харах зүйлс олон байх” гэсэн чухал шаардлагуудыг хангасан газар юм.
Тиймдээ ч 2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн амралтын хувьд заавал сонирхох аялал бол Вьетнам.
Данан нь Вьетнамын хамгийн том 3 хотын нэг бөгөөд 30 километр үргэлжилсэн, цагаан элстэй далайн эрэгтэй гэдгээрээ алдартай. Сонирхуулж хэлэхэд, социалист тогтолцоотой байсан Вьетнам улсын хойд нутгууд Монголчууд, ялангуяа настангуудад тун ч их таалагддаг. Харин урд хэсэгт нь Америкчууд байсан болохоор байшин барилгаас авхуулаад, залуусынх нь хувцаслалт, хүмүүсийн амьдралын хэв маяг, соёл Вьетнамын бусад хэсгээс өөр. Тийм болохоор, бараг бүх насныханд Вьетнам маш их таалагддаг.
Вьетнам массаж, далайн хоол, кофегоороо алдартай. Вьетнамчууд кофены соёл, хэрэглээгээрээ Азидаа хамгийн дээгүүр эрэмбэлэгддэг. Кофены амт нь ч тансаг. Бас Монголчуудын дуртай, сайн мэддэг По шөлөөрөө алдартай билээ.
Данан хотын цаг агаар +18+24 хэмээс буудаггүй, дулаан байдаг. Далай нь үзэсгэлэнтэйн дээр таны сэтгэл санааг тайтгаруулна. Бас далайн хоолнууд нь амттай, цаг агаар нь хэт халуун биш, зөөлөн, далайн ус нь бүлээхэн гэх мэт урин дуудсан олон сайхан шинж чанартай. Гольф харьцуулшгүй хямдхан байдаг болохоор Солонгосууд Дананд их ирдэг. Бас далайн гаралтай бүтээгдэхүүн идэх дуртай хүмүүсийн хувьд Данан бол диваажин. Дээр нь массаж нь маш хямдхан. Хүмүүс нь бүгдээрээ маш сайхан найрсаг, эелдэг зан, харилцаатай. Тэнд Орос, Англи, Солонгос, Хятад хэлний аль нэгтэй нь байхад Вьетнам хүмүүстэй ойлголцоно. Бүр болохгүй бол google translate ашиглахад асуудалгүй. Үүнээс гадна танд GRAB APP байхад та газардахгүй аялна.
ВЬЕТНАМЫН ДАНАНГИЙН АЯЛЛААР ЮУ ҮЗЭХ ВЭ?
Хөтөлбөрт аялал, 3-аас 4 өдрийн бүтэн хөтөлбөр болон мөн тооны өдрийн чөлөөт хөтөлбөртэй. Бүтэн хөтөлбөрийг энд дарж үзээрэй.
Чөлөөт өдрөөрөө аялагчид ихэвчлэн шоппинг хийж эсвэл өөр хот, арал руу явах боломжтой. Олон хүмүүс Сайгон (шинэ нэр нь Хо Ши Мин) руу шоппинг хийхээр, Фукуок (Phu Quok), На Чан (Na Chang) На Траан (Nha Trang), Халон Бэй (Halong Bay) рүү 1 өдрийн аялал хийдэг. Ханой болон Сайгонд дээд зэрэглэлийн, харин Дананд байдаг 2 моллд дундаж брэндийн дэлгүүрүүд байдаг.
Чөлөөт өдрөөрөө өөр арал руу явж болно. Далайд шумбадаг аялал Тайландад ойролцоогоор 100 доллар байдаг бол Вьетнамд энэ аяллыг 100.000 төгрөгөөр хийх боломжтой. Мөн Монголын “Нарантуул” шиг боловч үндэснийхээ бараа бүтээгдэхүүнийг зардаг зах бий. Вьетнамчууд бөс бараа, даавуун эдлэлийн болон бэлэн хувцас үйлдвэрлэдгээрээ алдартай. Зах дээр нь очоод захиалгаар хүссэн хувцсаа, хүссэн дизайнаар оёулаад авах боломжтой.
Дананы аяллын хувьд, АэрМаркет Холидэй 1) дан тийз, 2) чөлөөт буюу онгоцны тийз, зочид буудал, онгоцноос тосох үдэх унаа, даатгал, өглөөний цай, дата сим карт багтсан багц болон 3) хөтөлбөрт аялал буюу орчуулагч, жолооч, үзвэр нэмэгдсэн 3 төрлийн аяллыг санал болгож байгаа.
Хөтөлбөрт аялалд Дананы хамгийн алдартай “Бурхны мутар” (Golden Bridge) хэмээх Буддагийн дэлгэсэн мутар дундуур гарсан гүүрийг үзэх бүтэн өдрийн аялал багтдаг. Энэ гүүр нь уулын орой дээр байрлах хотод байдаг тул дээшээ 15 минут дүүжин кабелид суун өглөө яваад, өдрийн хоолоо тэндээ идчихээд, үдээс хойш буцаж ирдэг. Тэр өдрийнхөө орой нь аялагчдаа алдартай халуун чулууны массажинд оруулж алжаалыг нь тайлж амраадаг.
Мөн хөтөлбөрт аяллын бас нэг гоё хэсэг бол Винвондэрс (VinWonders) гэдэг парк юм. Энэ парк Фукуокт, На Чанд, Дананд байдаг.
Дананд нь Азид ганц байдаг усан завинд сууж амьтдыг үзэх боломжтой сафари зоо парк бий. Сафари аяллын үеэр анааш, арслан, заан, бар, сармагчин гэх мэт африкийн амьтдыг бодитоор харна. Нэмээд усан парк болон экстрим парктай. Бүгд нэг дор байдаг учир хүүхдүүдээ бүтэн өдөржингөө хөгжилдөн тоглуулах боломжтой.
VinWonders-ээс гараад хажууханд нь байрлах Хой Ан нэртэй, очсон бараг жуулчин болгон зочилдог Вьетнамын эртний үндэсний тосгон маягийн хэв шинжтэй “Дэнлүүт хот” байдаг. Голын 2 талаар эртний хэв загвартай байшингууд, худалдааны төвтэй ба дунд нь урсах голд гэрэлт зул хөөргөж, дэнлүү асаагаад, завиар аялангаа үнэхээр үзэсгэлэнтэй дүр зургийг харах болно. Тэндээ оройн хоол идчихээд буудалдаа буцаж ирснээр 2 дах өдрийн аялал дуусдаг.
3 дах өдөр хотоор аялдаг. Вьетнамд очсон л бол хотын аяллыг алгасаж болохгүй. Эмэгтэй Будда буюу босоо, өндөр Буддагийн хөшөө, болон Гантиган чулуун сэрүү татам гайхамшиг агуйд байрлах сүм хийдээр зочилно.
Бас фото зурган дээр яг бодит мэт гардаг бас маш хөгжилтэй 3D музейгээр зочилно. Аяллын дурсамжийг гэрэл зураг л хамгийн тодоор үлдээдэг болохоор Дананд ирэхээсээ өмнө гар утасныхаа санах ойг суллаарай. Дээр нь хотын төвд орон нутгийн зах гэх мэт сонирхолтой газрууд мэр сэр бий.
Нэмэлтээр, экстрим зүйл сонирхдог хүмүүст далайд шумбах, нисдэг тэргээр аялах, мотоцикл, мопед түрээслээд хүссэн газраар аялахыг санал болгодог. Гол нь энэ бүгдийн зардал хямдхан.
АЯЛАЛ ХЭЗЭЭ ВЭ?
АэрМаркет Холидэй энэ өвөл Улаанбаатар-Дананг гэсэн чиглэлд долоо хоног бүрийн БААСАН гараг бүр шууд нислэгтэй, 8 өдрийн аялал зохион байгуулж байна. Мөн сурагчдын амралтанд урт хугацаагаар 9, 10, 12, 14, 21 хоногтой нэмэлт нислэгүүд ч мөн гаргасан байгаа тул та аяллын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 99085050, 99083650, 99104650 утсаар лавлаарай.
АЯЛАГЧДАА ӨГӨХ 10 ЗӨВЛӨГӨӨ
НЭГ: ВИЗ
Монголчууд Вьетнам руу зорчихын тулд аяллын виз авдаг. Албаны А болон дипломат паспорттой хүмүүс виз авахгүй. Харин энгийн паспорттой хүмүүс заавал аяллын виз авна. Ковидын өмнө Вьетнамын визийг Монголд суугаа элчин сайдын яамнаас авдаг байсан бол одоо зөвхөн аялал жуулчлалын Вьетнам компаниар дамжуулж виз авдгийн дээр жаахан ажиллагаа ихтэй болсон.
Монголчуудад Вьетнамын виз авах хоёр боломж бий. Нэг нь онлайнаар өргөдлийн маягт бөглөөд, мөн интернэтээр мөнгөө төлөөд электрон виз авах. Үүн дээр гарч байгаа нэг асуудал нь дундаа зураастай нэртэй хүмүүсийн болон хүүхдийн виз ирэхгүй байх, алдаатай ирэх зэргээр цаг алдах эрсдлүүд нэлээн гарсан. Электрон виз мэдүүлэхэд, ажлын 5-аас дээш хоног шаарддаг учир 14-өөс дээш хоногийн хугацаа байгаа үед л электрон визийг мэдүүлэхийг зөвлөж байна. Электрон виз авах нь үнийн хувьд арай хямд бөгөөд хилээр нэвтрэх шалгах процесс хурдан ба пасспорт дээр тамга дараад оруулдаг.
Харин 2 дах сонголт нь Вьетнамын хил дээр очоод паспорт дээр виз наалгах урилгаар явах юм. Бид аялагчдадаа энэ сонголтыг санал болгодог. Вьетнамд очоод нисэх онгоцны буудал дээр бөглөсөн анкетаа, 1 хувь цээж зурагтай өгснөөр таны пасспорт дээр виз нааж өгнө. 100% хувь найдвартай гэвэл урилгаар орохыг зөвлөнө.
ХОЁР: НАРНЫ ТОС
Вьетнамын Данан бол далайн эргийн хот. Тэгэхээр, заавал авах ёстой зүйлийг нэг бол нарны тос. Монголоос авч ирэх гээд байх хэрэггүй. Вьетнамд илүү олон сонголттой бас хямд байгаа. Тэгээд ч ихэвчлэн хугацаа нь дууссан, онгойлгоод удсан, нарнаас хамгаалах үйлчилгээгээ алдсан байх нь бий.
ГУРАВ: ДАЛАЙД ЗУГААЦАХ БЭЛТГЭЛ
Вьетнамд снорклинг хийх олон гоё эргүүд бий. Тиймээс, снорклингийн гуурс, нүдний шилээ авч ирээрэй. Тэдэнгүйгээр далайн үзэсгэлэнг бүрэн харж, мэдэрч чадахгүй. Ялангуяа, манай Монголчууд шиг уснаас хол байдаг хүмүүст, өөрсдийгөө болон хүүхдүүдээ далайд шумбуулж, дэлхий ертөнц, шинэ зүйлстэй танилцах боломжийг олгоорой.
Нэмээд, усны углааш аваарай. Далайд янз бүрийн амьтад, чулуу, мод ч бий. Дээр нь усан паркын цементэн шал наранд халаад хөл нүцгэн гишгэхэд хэцүү байдаг. Зүгээр өмсдөг углааштайгаа байя гэхээр тэрэнтэйгээ гулгаж болохгүй, заавал тайлж үлдээх хэрэгтэй болдог. Тэгэхээр, усны углааш заавал аваарай. Монголд бараг байхгүй л болов уу, тиймээс очоод аваарай.
ДӨРӨВ: МАССАЖ
Тайланд, Вьетнамд очсон бол болж өгвөл эхний өдрөө бүтэн биеийн массаж хийлгээд, тос түрхүүлчих хэрэгтэй. Өөрсдөө нарны тосоо түрхэж байгаа хэдий ч гар хүрэхгүй байгаа хэсгүүд, нуруу зэрэг борлох, түлэгдэх магадлал өндөртэй хэсгүүдээ сайтар тослуулаарай. Борлох, түлэгдэх, арьс цочрох тохиолдол гарвал алоетой тос түрхэж, арьсаа тайвшруулаарай.
ТАВ: МӨНГӨ
Азийн зарим улсууд, жишээ нь Тайландад зочид буудлын өрөөндөө 2 том хүн байна гэж захиалчхаад, 2 хүүхдээ дагуулаад очихоор нэмэлт төлбөр авдаг. Харин Вьетнамд, энэ асуудал харьцангуй зөөлөн. Гэхдээ, урьдчилж заавал лавлаарай.
Вьетнамд хэрэглэх мөнгөний хувьд, Монголд Вьетнамын дон, Вьетнамд төгрөг байхгүй учраас Монголоос явахдаа доллар авч явах нь зөв. Зарим улсад, жишээ нь Туркийн онгоцны буудал дээр мөнгөө солилуухад маш бага ханшаар худалдаж авдаг. Тэгэхээр, хот руугаа орж байгаад мөнгөө солиулах нь ашигтай. Тайландад ч гэсэн онгоцны буудал дээр бага ханшаар аваад, жуулчдын очдог гудамжинд очиж солиулахаар илүү үнээр сольдог. Харин Вьетнамын хувьд бол эсрэгээрээ. Хотод очихоор солих газар олдохгүй, онгоцны буудал дээр санаа зоволтгүй солиулсан нь дээр байдаг.
Төлбөрийн картны хувьд, албан ёсны газруудад үйлчлүүлэхэд ямар ч асуудалгүй. Харин гар дээрээс худалдаа хийхэд заавал бэлэн мөнгө шаардлагатай. Тэгэхээр Вьетнам руу карт, бэлэн мөнгийг хамтад нь авч явах хэрэгтэй. ATM ээс нэг удаадаа 2,5 сая донг гарах ба шимтгэл нь 75,000 донг байдаг.
1 доллар 23.527 донтой тэнцэж байна. Ханшийн зөрүүн дээр толгой эргээд байвал та донгоо долоод хуваахад ойролцоогоор хэдэн төгрөгтэй тэнцэх нь тодорхой болно.
ЗУРГАА: КАРТАА БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Гадаад оронд очсон л бол картаа үйлчилгээний газарт өгч явуулахгүй байх хэрэгтэйг мэдэх байлгүй. Тиймээс, болгоомжлох үүднээс итгэл төрүүлэхээргүй буюу гар дээрээс, жижиг мухлаг, явуулын худалдаанаас худалдан авалт хийхдээ аль болох картаа уншуулахгүй байсан нь дээр. Өөрөө бүх үйлдлийг харж байгаад тооцоогоо хийх хэрэгтэй. Зочид буудал болон том худалдааны төв, дэлгүүрүүдэд картаа уншуулахад асуудалгүй.
ДОЛОО: TIP БУЮУ ГАРЫН МӨНГӨ
Вьетнамд бичигдээгүй хууль буюу гарын мөнгө өгөх соёл түгээмэл байдаг. Аяллын хувьд өдрийн 3 ам.долларын гарын мөнгө жолооч, орон нутгийн хөтчид тооцож өгдөг бол, массаж хийлгэсэн бол 2 ам.доллар, мөн бусад үйлчилгээний газарт та хүссэнээрээ өгөх боломжтой.
НАЙМ: ХЭЛТЭЙ БОЛ ХӨЛТЭЙ, БИШЭЭ, ДАТАТАЙ БОЛ ХӨЛТЭЙ
Хаашаа ч аялсан бай дататай сим карт худалдаж аваарай. Вьетнамын аялалд аяллын дата сим буюу найман өдрийн сим карт багтсан байгаа. Дататай байхад та огтхон ч газардахгүй. Хамт аялж яваа хүмүүстэйгээ холбоо барина, зам мэдэхгүй бол газрын зургаа ашиглана, мөнгөн тэмдэгтээ ойлгохгүй гүүглдээд ойлгочихно, хэл нэвтрэлцэхгүй байвал яриа хөрвүүлэгч ашиглаад Вьетнам хэлээр нь ойлголцох боломжтой. Тиймээс, дататай сим карт заавал авч явах хэрэгтэй. И-сим ч гэсэн худалдаалдаг. Онгоцноос буугаад дататайгаа залгах хэрэгтэй шүү
ЕС: ХАНОЙ ОРОХ УУ, БОЛИХ УУ?
Чөлөөт аялагчид Ханой хот орох эсэхтээ эргэлзэж, энэ асуултыг их асуудаг. Вьетнамын Ханой бол шоппинг хийхэд тохиромжтой хот. Маш их түгжрэлтэй, зам гарахад хүртэл эрсдэлтэй. Харин Данан бол маш цэвэрхэн, замын хөдөлгөөн нь сийрэг. Нутгийнхны зөвлөснөөр, энд замын хөдөлгөөний 2 л дүрэм үйлчилдэг. “Нэгт, өмнө нь сурсан жолооны дүрмээ март. Хоёрт, урагшаа л яв. Бусад нь таныг тойроод гарна”. Тэгэхээр, Ханойд удаан байх хэрэггүй. Дэлгүүр хэсэж, хүссэн юмаа авсан бол үлдсэн хугацаагаа сэлүүхэн, 30км үргэлжилсэн далайн эргийн хот Дананд өнгөрүүлээрэй.
АРАВ: GRAB АППЛИКЭЙШН
Нутгийн иргэдийн хооллодог газрын хоол жуулчид их байдаг газрынхаас хямдхан байх нь бий. Тиймээс, нутгийнхны хэрэглэдэг ГРАБ (Grab) гэдэг аппликэйшныг татаад авчихаарай. Тэр апп-тай байхад хоол, такси захиалахад хялбар байх болно. Гудамжнаас такси авснаас ч хямд тусна.
АэрМаркет Холидэй энэ өвөл Улаанбаатар-Дананг гэсэн чиглэлд долоо хоног бүрийн БААСАН гараг бүр шууд нислэгтэй, 8 өдрийн аялал зохион байгуулж байна. Мөн сурагчдын амралтанд урт хугацаагаар 9, 10, 12, 14, 21 хоногтой нэмэлт нислэгүүд ч мөн гаргасан байгаа тул та аяллын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 99085050, 99083650, 99104650 утсаар лавлаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!