Индэр    
Уламжлалаа хадгалж, орчин үеийн хөгжилд хөл нийлүүлж буй Саудын Араб
Зураг
2025 оны 2 сарын 9
Зураг
iKon.mn сэтгүүлч

Уламжлалаа хадгалж, орчин үеийн хөгжилд хөл нийлүүлж буй Саудын Араб

зураг
 

Саудын Арабын Хаант Улсад очихоос өмнө баян тансаг, шашны дэг ноёрхсон газар байх гэсэн төсөөлөл байв.

Харин очсоны дараа уламжлалаа хүндэтгэдэг орчин үеийн нийгэм байна гэх сэтгэгдэл төрсөн. Энд уламжлал ба орчин үе, эртний түүх ба ирээдүйн чиг хандлага нь сүлэлдэн байх аж. 

Саудын Араб 2017 онд Исламын шашны засаглалаас илүү зөөлөн, олон шашинд нээлттэй улс болж байгааг албан ёсоор зарлаж, 2019 оноос улсад нь зочлох хүсэлтэй гадаадын иргэдэд виз олгож эхэлсэн байна. 

Сонирхуулахад Рияад хотын нэгэн зоогийн газарт америк бүсгүйтэй түр яриа өрнүүлсэн юм. АНУ-ын Мичиганаас ирсэн тэрбээр "ХҮ" хамтлагийн шүтэн бишрэгч байсан. Алс холын Саудын Арабт монгол хамтлагийнхаа гадаад шүтэн бишрэгчтэй таарна гэдэг бахархам сайхан санагдаж байлаа. Бүсгүй надад "Black Thunder" дуунд ихэд дуртай хэмээн харуулаад "Тэдний уран бүтээлүүд нь үнэхээр сэтгэл хөдөлгөм, гайхалтай байдаг. Би тэдэнд хайртай" гэсэн юм. 



Хувцаслалтаас эхлээд олон нийтийн газарт анхаарвал зохих зүйлсийг Арабын Нэгдсэн Эмират Улсаас тус улсыг хавсран суух Элчин сайд Ш.Одонбаатар манай багийнханд зөвлөсөн тул бид ч бэлтгэлээ базаагаад Саудын Арабын Хаант Улсын Рияад хотыг зорьсон.

Улаанбаатараас Истанбулд хүрч, тэндээсээ Рияад хүрэх онгоцонд суудлаа эзэлцгээлээ. Суудлын дэлгэцээр нислэгийн үед баримтлах аюулгүйн ажиллагааны дүрмийг танилцуулсны дараа исламын шашны ерөөл залбирал аялгуулан явуулах нь тун сонсголонтой. Энэ нь замд учирч болзошгүй саад бэрхшээлийг холтгож, хүрэх замыг тэгшитгэх утгатай байв. Истанбулаас дөрвөн цаг гаруй нисээд Рияад хотод хүрнэ. Хотыг дээрээс нь харахад цэгцтэй зохион байгуулалттайн дээр гэрэлтүүлэг тун сайтай санагдсан. 

Манай нислэг шөнө бууж таарсан болоод ч тэр үү нисэх буудал эл хуль. Таван терминалаас бүрдэх Халид хааны нэрэмжит олон улсын нисэх буудал дотоодынхоо болон олон улсын нийт 51 авиа компанийн 105 чиглэлд жилд нийт 217,000 нислэг үйлдүүлж, 28.5 сая зорчигчид үйлчилдэг байна.

Нисэх буудлаас гарч, хурдны замаар давхисаар бид зочид буудалдаа очиход таваг дүүрэн хасарвааньтай угтацгаасан. Хасарваань жимс нь энэ улсын иргэдийн хувьд зочдоо дайлах хүндтэй идээ нь юм. Ямар ч газарт очсон хасарвааниараа уриалагхан дайлцгаана. 

Амар тайван...

Саудын Араб нь 34.3 сая хүн амтай, Ойрх Дорнодын хамгийн том газар нутагтай улс. Исламын шашныг шүтэж, шашны хуулиа даган мөрддөг тул энэ улсад согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглох хориотой. Авто замын осол болохоос өөр төрлийн гэмт хэрэг гардаггүй тул айх аюулгүй. Иргэд нь ч тайван амгалан. Энд үндэсний хувцас, тансаг үнэртнээр гоёцгооно. Биеэ авч яваа байдал, үйл хөдлөл тэднийг тун ихэмсэг харагдуулах аж.

Энэ улсын өнөөгийн хөгжил цэцэглэлтэд газрын тос амин чухал хөдөлгөгч нь болж буй. Анх 1938 онд Персийн булангийн эрэг дагуух Аль-Ахса мужид хийсэн өрөмдлөг амжилтад хөтөлж, газрын тос илэрснээр 1941 онд Араб болон Америкийн газрын тосны хамтарсан компани АРАМКО-г байгуулжээ. Улмаар Саудын Араб 1976 он гэхэд дэлхийн газрын тос нийлүүлэгч хамгийн том улс болсон түүхтэй. Энэ нь тус улсын нийгэм, эдийн засаг, боловсрол гээд бүхий л салбарыг нь хурдацтай хөгжүүлжээ. 

Харин өдгөө тэд газрын тосноос хэт хамааралтай байгаагаа өөрчилж, эдийн засгаа төрөлжүүлж, "Уул уурхайн цахиурын хөндий" болох том амбицтайгаар ажиллаж байна. 

"Ногоон Рияад"

Саудын Арабт яг одоо өвлийн улирал нь таарч буй. Гэхдээ өдөртөө 20-25 градус дулаан. Өглөөдөө яг л Улаанбаатарын зуны өглөө шиг, өдөртөө нар шарах боловч орой нар жаргасны ард нэлээд сэрүүхэн.

Гудамжаар алхах хүн цөөн, ихэвчлэн машин унана. Ажигласнаар явган хүний гарц цөөтэй санагдсан. 

Мөн бодсоноос ногоон байлаа. Гудамж талбайгаа ихэнхдээ зүлэгжүүлсэн байх агаад дал мод ихтэй. Халуун, элсээр бүрхэгдсэн энэ газрыг зүлэгжүүлэх нь мэдээж амаргүй ажил болов уу. Гэхдээ тэд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад голлох үүрэг гүйцэтгэхийг зорьж, 2021 онд ногоон хөгжлийн зорилтоо дэвшүүлжээ. Үүгээр эрчим хүчний шилжилт хийх, хорт нэгдлүүдийн ялгарлыг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, газрыг нөхөн сэргээн ойжуулалтыг эрчимжүүлэх зэргээр тогтвортой хөгжлийг дэмжихээ зарласан юм.

Түүнчлэн Саудын Араб даяар 10 тэрбум мод тарих зорилготой. Ингэснээр экологийн амин чухал тогтолцоог сэргээх, агаарын чанарыг сайжруулах, элсэн шуургыг багасгах зэрэг олон ач холбогдолтой тул энэхүү үйл хэрэгт бүх нийтийн оролцоо чухлыг онцолж байв. 2021 оноос хойш тэд нийтдээ 100 сая мод, ургамал тарьж, 118,000 га талбайг нөхөн сэргээгээд байна. Мод ихээр тарьж, нэг ёсны халхавч болгосноор хотуудын төв хэсэгт агаарын хэм ойролцоогоор 2.2 градусаар буурах төлөвтэй байгаа аж. 

Тэд метротой

Рияад хотын метроны шугам 2024 оны арванхоёрдугаар сард нээгджээ. 2013 оноос эхэлж, 10 гаруй жил үргэлжилсний эцэст 22.5 тэрбум ам.долларын өртгөөр 176 километр үргэлжлэх метротой болсон байна. Жолоочгүй гэдгээрээ онцлогтой Рияадын метро нь зургаан шугам бүхий 85 буудалтай. Суухын тулд заавал карт авах шаардлага байгаагүй нь тун амар санагдаж байв. 

Зайнаас унших төлбөрийн карт эсвэл ApplePay-ээр төлбөрөө төлөх боломжтой нь түр очсон гадаадынханд тун хялбар шийдэл юм.

Рияадын метро нь улсдаа хоёр дахь нь. Тодруулбал исламын шашны ариун хот Меккад 2010 онд метроны шугам нээгдэж байжээ.

"Иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, залуу үедээ итгэнэ"

Нэгдүгээр сарын 14-16-нд болсон "Ирээдүйн эрдэс баялаг" чуулганыг сурвалжлахаар Монголоос 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг очсон билээ. Чуулганыг сурвалжлахын зэрэгцээ боломжит хугацаанд Рияад хоттой танилцсан маань.

Өмнө дурдаж байсанчлан тус улсад очихоос өмнөх бодол, очоод төрсөн сэтгэгдэл үнэхээр өөр байлаа. Тэгш баялгийн баялгаас орж ирэх орлогоо зөв зарцуулж чадвал улсаа хөгжүүлж, иргэдээ сайхан амьдруулж болдгийн нэгэн жишээ болж буй. 

"Ирээдүйн эрдэс баялаг" чуулганы үеэр "Бид бол ивээгдсэн улс. Газрын тос, байгалийн хий зэрэг нь бидний баялаг мөн ч иргэд маань хамгийн чухал капитал. Гаргаж буй шийдвэр, олж буй орлого нь манай улсын иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэж байх ёстой. Саудын Арабыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө нь энэ зорилгын дагуу бичигдсэн билээ.

Бид өнөөдрийг бүтээж байна. Харин залуу үе маань маргаашийг үргэлжлүүлнэ. Бид тэдэндээ хамгийн их итгэж байна" хэмээн тус улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хэлж байв. Үнэхээр ч тэдний зорилго эхнээсээ биелж, мэдэгдэхүйц үр дүндээ хүрчээ. 

Хотоо ногооруулж, хөрсөө сэргээж, боловсролын салбараа хөгжүүлж, нийтийн тээврийг ч бодитоор хөгжүүлж байна. Тэд зоригтой төлөвлөдөг, түүндээ хүрдэг юм байна гэж санагдаж байв. Мөн бидэнд суралцах зүйл ямар их байгааг мэдэрсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.190.227] 2025/2/10
Комунизмын үeд монголд хааны ордны зурагтай аравч байдаг байсан. Тэр зураг түүхэн зураг болвуу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.227] 2025/2/10
Хий юм харчихвуу
1 | 0 Хариулах
Зочин [108.224.154.120] 2025/2/10
arabiin nuur shashin neriin door huuhed emegteichuudiig huchirhiilegch huchindegch oron. hogshin har er 9 nastai huuhedtei gerlene geheer oi gutmaar ertonch.
0 | 2 Хариулах
Зочин [139.5.217.26] 2025/2/9
mongol shig uls oron saud arabaas ih baylag baisan ch hugjihguiee hun amiin 90% teneg maluud huvi hunii hugjil 0 uls
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/9
Буруу жишээ !
1 | 2 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/2/9
saudi arabt porno kino uzeh horiotoi shu mongolchuudad anhaaruulj helehed vpn ashiglaad ch chi tend kino uzeh yum bol dorhnoo barigdana ene tohioldold tolgoig n tsavchij tsaazaar avdag huulitai oron shu dee ingej tsaazluulsan mash olon tohioldol baidag mun hulgai hiih ene ter mash ayultai gazar shu er n mongol hun tiishee zugleed hereggui gej zuvlue hatuu huulitai oron.murgulch l bish bol er n tiishee mongol shig sanaj esvel hyatad vietnam shig sanaj duraaraa avirladag gazar eruus bish
0 | 1 Хариулах
Сэтгэгдэл... Сэ [151.225.24.173] 2025/2/9
tend hatuu huuli duremtei ihes deed dood gesen tom jlgaatai arhi horiotoi iimd eldev zuil gemt hereg baga gardag herev garval hatuu shiitgedeg uls iimd zavaan zalhuu palestimuudaas ted hol baidag mongol arhind uusan ehleed tuuntei temc
0 | 1 Хариулах
Mongol [66.181.190.87] 2025/2/9
34 жил уул усаа ухаад баяжаагүй өрөнд орсон улс гэнэт уран ухаад баяжина гэж юу байх вэ дээ. Бидэнд Араб шиг амьдрах боломж байсан шүү
2 | 3 Хариулах
💩 [66.181.187.64] 2025/2/9
hujaanuud tolgoi deeree gargachaad yaaj hugjinu gej bodoh ve
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/2/9
neg yum oilgo oros hyatad hoyor hezeech mongoliig nar uzuulj tolgoi undiilguhgui arabchuud shig saihan jargaj amidrana gej bodson uu tegvel oros hyatduud mongol huniig mun tegj amidruulna baihdaa
0 | 0 Хариулах
💩 [66.181.187.64] 2025/2/10
oros hun mongold baihguilde
0 | 0
[59.153.114.132] 2025/2/9
Араб чинь соёл бараг байхгүй бэнчин олзоороо уралдддаг орон байсан шүү дээ. Европ талаасаа нөлөө гарч өөрчилөлтөнд автсан
1 | 2 Хариулах
USAID [15.204.97.209] 2025/2/9
Манай залуус одоо мэдээ болгонд итгэдэг гэнэн хөөрхий байдлаа орхих хэрэгтэй байна.Ж: Франц Африкаас хөөгдсөн байхад яахаараа монголд ашигтай зүйл хийх билээ! Иймэрхүү зүйл дээр нэгдсэн нэг шугамаар тэмцэж босох шаардлагатай байнаа.Янз бүрийн иймэрхүү хуурсан худал бузар мэдээллийг ялгаж салгадаг болохгүй бол ертөнцийн адагт хятад гадны хорт бодлогын хүрээнд сүйрч устана шүү!! ертөнцийн адагт орчоод байна африкаас муу байна.Иймэнс сэрэх шаардлагатай болжээ!!
3 | 4 Хариулах
Зочин [103.168.34.203] 2025/2/10
No
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.10] 2025/2/9
Setguulch novshnuudad mongol helee sain zaaldaa
0 | 0 Хариулах
30он хүртэл хөгжих төлөвлөгөө!!! [51.159.223.141] 2025/2/9
байгалийн эко байдлыг сэргээнэ гэсэн хуулийг Европын холбоо баталсан байгаа юм.Энэ нь тариаланчид малчидын хувьд цаашлаад хүн төрөлхтний хувьд үндсэндээ цаазын ял! Тариаланчид малчид байхгүй бол хүмүүс юу идэх билээ?! Хорхой шавьж, хиймэл мах... нэрсийг нь аль хэдийн гаргачаад байгаа шүү! Уг хуулиар Европын орнуудад -30 оныг хүртэл дор хаяж 30% , 2040 он хүртэл 60% , 2050 он гэхэд 90% газрынх нь эко байдлыг сэргээнэ гэжээ.Сатаануудын үгээр байгалийн 80% нь сүйтгэгдсэн гээд байгаа юм.Гол мөрөн голдрилоороо л урсах ёстой, голын ус нөөцлөх,хашаа хороондоо худаг гаргах цаашлаад ногоо тарихыг хүртэл хорино гээд байгаа шүү дээ.Гол мөрөн,ой шугуйг бүгдийг нь натурал байдалд нь оруулна гэжээ.Эндээс энэ хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж,шинэ гэмт хэргийн зүйл ангиуд төлөвлөсөн байна.Үүнд хорих,торгох гэсэн шийтгэл:10 жил,40 сая хүртэл евроны(албан байгууллагууд)!! -Энэ бол бүх улсад хэрэгжих учраас үндсэндээ ингээд та бидний амьдрал хятадын ард түмнээ даралдаг хянадаг дэглэмрүү шилжих болж байн
0 | 0 Хариулах
30он хүртэл хөгжих төлөвлөгөө!!! [51.159.223.141] 2025/2/9
Вакцин тал дээр бүрэн татгалзах нь таны амь нас болон цаашдын эрх чөлөөнд чинь өлзийтэй болно шүү!
0 | 0 Хариулах
30он хүртэл хөгжих төлөвлөгөө!!! [51.159.223.141] 2025/2/9
Та ШИНЭ СЭРГЭЛТ буюу ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД гэж сонсож байвуу?Билл Гейтс үүнд зориулж 1,27 тэрбум доллар хандивласан байгаа юм.Энэ мөнгөний нэг хэсэг нь дижитал үнэмлэх юм.Мөн тэрбээр дэлхийн хэвлэл мэдээллийн салбаруудад 319 сая доллар хандивласан байгаа.Иймээс энэ сатаануудын жинхэнэ хорлонт санааг монголын ямар ч тв,хэвлэлүүд мэдээлэхгүй гэсэн үг.Шинэ хөтөлбөр гэдэг нь 30 он хүртэл дэлхийн зорилтуудын нэр юм.Тэдний сайтад 200 сая долларыг дэлхийн дижитал олон нийтийн дэд бүтцийг өргөжүүлэхэд зарцуулна гэж бичжээ.Энэ нь улс орнуудын эрүүл мэндийн салбаруудад үүнд гол нь тахал өвчин болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулагдах юм байна.Дэлхийн дижитал нийтийн дэд бүтэц:энэхүү бүтцэд төлбөрийн систем,мэдээлэл солилцох систем,иргэний бүртгэлийн мэдээллийн сан гм багтана.Үндсэндээ Очир,Автай,Дулмаа,Гочоо...хэн ч бай бүх мэдээлэл чинь сатаануудын гарт очно гэсэн үг.Дэд бүтцийг хөгжүүлэх дээр Монголоос хэн гээч этгээд хаашаа хэнтэй зөвлөлдснийг та нар мэдээгүй л байгаа шүү
0 | 0 Хариулах
30он хүртэл хөгжих төлөвлөгөө!!! [51.159.223.141] 2025/2/9
Дэд бүтэц гээд хятадруу салгалаад гүйгээд байсан этгээд хэн билээ?!!
0 | 0 Хариулах
30он хүртэл хөгжих төлөвлөгөө!!! [51.159.223.141] 2025/2/9
30он хүртэл хөгжих төлөвлөгөө гээд баян чинээлэг Саудын орноор жишээ татах нь юм ойлгодоггүй,юм уншдаггүй хөөрхий гэнэн хүн хонинуудыг хуурах өгөөш нь юм!!30 он гэхэд дэлхий нийтээр нь ганцхан засаглалтай тэр нь элитүүдийн (банкны эзэд, сатаан хүмүүсийн)засаглал болох юм (өөрсдийнх нь төлөвлөснөөр)!Давосын уулзалтаар  засгийн газруудад нүүрстөрөгчийн ялгаруулалтын талаар "цэвэр тэг" бодлого баримтлах ёстой гэж шаардсан байгаа..Үүнийг хэрэгжүүлбэл дэлхийн хүн амын тал хувь нь хүнсний гачигдлаар устаж үгүй болох магадлалтай учраас үүнийг хүсээд байгаа юм.Хүн төрөлхтнийг цөөрүүлж хянахгээд байгаа гэсэн үг болохоос ерөөсөө Саудын араб шиг болно гэсэн үг бишээ биш.Удахгүй монголчууд дижитал гяндан амьдралруу орно.20минутын хотод дижитал хяналтын систем, байнгын вакцинтай яг хятад загварын шорон амьдрал хүлээж байна 👹 Үүнийг ногоон хөгжил гээд байгаа шүү дээ нөхдөө
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.208] 2025/2/9
МОНГОЛЧУУД ШАШИН ШҮТЛЭГ БАЙХГҮЙ ГЭХДЭЭ ГЭХДЭЭ ОРЧИН ҮЕИЙН ШИНЖЛЭХ УХААНД ИТГЭДЭГГҮЙ
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.208] 2025/2/9
МОНГОЛЧУУД ОРЧИН ҮЕЖИХ МОДЕРНИЗАЦИЙГ БАРУУНЫ БООЛЧЛОЛД ОРОХ МӨЛЖҮҮЛЭХ ГЭЖ ОЙЛГОДОГ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.208] 2025/2/9
МАНАЙХААС ЯЛГААТАЙ НЬ ОРЧИН ҮЕТЭЙГЭЭ ХӨЛ НИЙЛҮҮЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА МОНГОЛ БОЛ МОДЕРНАЦИЙГ УЛДАН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГААШД
1 | 0 Хариулах
Зочин [51.159.223.141] 2025/2/9
Өөрөө юу ч ойлгоогүй байна!
0 | 0 Хариулах
Тэнэглэлээ зогсоонуу [51.159.223.141] 2025/2/9
ЖОН КЛАУСЕР, 2022 ОНЫ ФИЗИКИЙН НОБЕЛИЙН ШАГНАЛТ: "Цаг уурын онцгой байдал байхгүй гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна" "Энэ нь олон хүнийг бухимдуулж болох ч миний захиас бол манай гараг аюулд орцон юм БИШ. ... агаар мандлын CO2 ба метан нь уур амьсгалд маш бага нөлөө үзүүлдэг.Энэ талаарх засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого нь огт хэрэггүй, арилгах ёстой"
0 | 0 Хариулах
Хүний эрх [79.117.87.3] 2025/2/9
Зөвхөн 2019онд 184 хүнийг цаазаар авчээ.Эдний ихэнх нь улс төрийн гэсэн тодотголтой! Глобал сатаануудын агенда 2030 нь Арабын орнуудад нээх их амжилттай болохгүй л болов уу!!ибн салман чөтгөр сатан эздүүдийнхээ даалгаврыг биелүүлэх гэж хичээх нь ойлгомжтой.Гэхдээ газар нь ариун учраас удахгүй нуран унах нь ойлгомжтой ☝🏾
0 | 0 Хариулах
Хүний эрх [79.117.87.3] 2025/2/9
Саудын Арабын эрх баригчид Шейх Абдулла Басфар Туркийн Айя София сүмийн хашаанд мөргөл үйлдэх урилгыг хүлээн авсан тул түүнийг 12жилийн хорих ялаар шийтгэх болжээ 😢
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.65] 2025/2/9
Үхэхээсээ өмнө дэлхий даяар аялаж юм үзэж нүд тайлж, нүдээ баясгаж сэтгэлээ сэргээх юмсан.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.208] 2025/2/9
одоо арабаас санхүүжилт авцан сайт гэж хуцаач нөгөө эр оронч дүртэй хуурамч мояанууд
0 | 1 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.117.185.238] 2025/2/9
Шашны хуулиа дагадаг гэж худлаа бичихээ больнуу 😤 Хамаг имамуудаа шоронд хийгээд хорьцон байгаа!
1 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.117.185.238] 2025/2/9
Ногоон хөгжил, ногоон төсөл, тогтвортой хөгжил, шинэ сэргэлт , тогтвортой хөгжлийн 17зорилтот хөтөлбөр гэдэг нь глобал сатаануудын план нь 👹 Ногоон гэсэн хулхи нэрээр бэлчээрийг ашиглах боломжгүй болгож мах идүүлэхгүй хиймэл хортой мах хүнсээр хангаж хүн төрөлхтнийг цөөрүүлж хянахын төлөө ажиллаж байгаа.Хулгайч авилгач хар зүрхтэй харалсан дотортой засгийн газрын хэдэн хулгай нар чинь яг энэ планаар ажиллаж байгаа!!! дижитал хяналтын систем өөрөөр хэлбэл дижитал гяндан босгоод байгаа шүү дээ дэд бүтэц гм!! Хятад загварын гяндан амьдралруу оруулж байгаагаа ногоон хөгжил гэж нэрлээд байгаа шүү 😏 янз бүрийн вакцин чинь цөөрүүлэх план нь!!Иймээс болгоомжтой байгаарай монголчууд аа
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.117.185.238] 2025/2/9
Ибн Салман бол иемэнээс гаралтай жүүд!! Цаазын ялыг захын хүнд өгдөг алан хядагч террорист!! Палестинчуудын төлөө жагсаал хийхийг хориглосон байгаа, Түүнчлэн өөрийнх нь эсрэг юм бичвэл нухуулна, шорон бол заалттай!! Эмират ялгаагүй сионист арабуудын гарт сүйрч байгаа!!
2 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.117.185.238] 2025/2/9
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэж ухантаад тэр бум мод сагсайтал тариад дэлхийн температурыг нэгэн хэвд нь тагг барьчина гэдэгт итгэлтэй байгаа бол та шар хадруу яваа яв!
2 | 0 Хариулах
Сионист салман [79.117.87.3] 2025/2/9
Наад уур амьсгалын өөрчлөлт гэсэн тэнэглэлээ зогсоонуу 😏 Шашин доромжлоод байх дээр нь нэмээд уур амьсгалын өөрчлөлт гэсэн тэнэглэлээ магтан дуулсан ч байх шиг😤
2 | 0 Хариулах
Сионист салман [79.117.87.3] 2025/2/9
Саудын Арабын салман сионист араб шүү дээ 😏 Ерөөсөө өөдтэй юм биш шүү гадны хэрмэл тэнүүлчдээр дүүргэж байгаа нь!!
2 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/2/9
Арабууд муу ч сайн ч түүхэндээ шинжлэх ухаан оролддог байсан. Эмнэлэг, их сургуультай ч байсан. Харин Монголчууд хоосон тал хээр адуу малтайгаа хэдэн мянган жил зууралдаж залхдаггүй. 100 жилийн өмнө Гандангаа тойроод хэдэн халтар гэрнүүд л байсан, одоо ч байсаар л бна. Тэр бахархаад байдаг Чингис хааны байгуулсан улс нь 150 жил болоод л бутарсан, харин 400 жил харийн бөгс долоож амьдарсанаа юманд боддоггүй, одоо ч гэсэн долоосоор л бга.
4 | 1 Хариулах
Зочин [202.180.219.12] 2025/2/9
дэлгэрүүлээд гоё бичсэн бол. энгийн л ядмагхан болжээ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.177.207] 2025/2/9
Монгол уламжлалаа хадгалж болохгүй юу? Хадгалах гэхээр ардын дайсан болох гээд байдаг болж.Сүүлийн үед. Аятайхан байгаарай глобалистуудаа.
0 | 2 Хариулах
Зочин [103.168.34.82] 2025/2/9
Лаларрын арабуудаас юуг нь сурдаг юм. Шашинд толгойгоо угаалгасан гөлөгнүүүд
4 | 9 Хариулах
Зочин [103.57.95.117] 2025/2/9
Ядаж л архи тамхи садар самуун алга гөлөгөө
3 | 1 Хариулах
ккк [124.217.189.177] 2025/2/9
ийм бодолтрй монгол хэр зэрэг хол явах вэ?! зккк
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.65] 2025/2/9
Өмхий монголчуудыг бодвол баялагтаа эзэн болж улсаа хөгжүүлж баян орон болсон. Өмхий монголчууд баялагтаа эзэн болж чадахгүй түгжрэл утаа баас шээс хулгай луйвар ядуурал архидалттайгаа зууралдаад л байж байна.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.102] 2025/2/9
Улс үндэстэн бүр өөр өөрийн өв соёл уламжлалаа авч үлдэх хэрэгтэй
2 | 4 Хариулах