Уншиж байна ...

Toyota-Q үйлчилгээ шинэчлэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
Өнөөдөр 10 цаг 59 минут
Сурталчилгаа
зураг
 

2/10-2/23-ны өдрүүдэд Тоёотагийн Албан Ёсны Дилерүүд дээр тус үйлчилгээний шинэчлэлтүүдийг танилцуулах урамшуулалт өдөрлөг зохион байгуулагдаж байна. 

Дараах шинэчлэлүүдийг танилцуулахад бэлэн боллоо.

  1. Чанарын үнэлгээ:

Монголын Тоёотагийн Албан Ёсны дилерүүд нь Тоёота Мотор Корпораци болон Япон улсын дуудлага худалдааны “Үнэлгээний стандарт”- ыг хэрэгжүүлж эхэллээ. Чанарын үнэлгээгээр тухайн автомашины ашиглалтын нөхцөл байдлыг тодорхойлдог. Тоёотагийн Албан Ёсны дилерийн мэргэшсэн ажилтнууд “Кузовын болон кабины эвдрэл гэмтэл, явах эд анги болон тоноглолуудын ажиллагаа, Аюулгүй ажиллагааны тоноглолууд”-ын төлөв байдлыг үнэлснээр дараагийн худалдан авагчид сэтгэл амар худалдан авах боломжийг бүрдүүлдэг.

  1. Чанарын гэрчилгээ:

Үзлэг, оношилгоо, шаардлагатай засвар үйлчилгээ хийгдсэн, аюулгүй ажиллагааг хангасан автомашинуудад “Тоёотагийн Мэргэшсэн Үнэлгээчин” үнэлгээ хийн “Чанарын Гэрчилгээ” олгодог боллоо. “Toyota-Q Чанарын гэрчилгээ” нь худалдан авагчдад гол стандарт мэдээллийг ойлгомжтой, илд тод, тэгш хүргэн чанарыг баталгаажуулдаг.

  1. Toyota-Q Баталгаа:

Дугаартай автомашинууд ихэвчлэн үйлдвэрлэгчийн баталгаагүй худалдаалагддаг бол, Toyota-Q үйлчилгээ шинэчлэгдсэнээр “Хөдөлгүүр болон Хурдны хайрцаг”-ны 1 жилийн баталгаа олгодог боллоо.

Онцгой урамшуулал: Иймд 2 сарын 10-23-ны хооронд Toyota-Q-ээр борлуулагдах автомашин бүрд Toyota-Q Баталгаа (Хөдөлгүүр болон Хурдны хайрцгийн 1 жилийн) дагалдах сүпер өдөрлөг. Мөн хэрэглэгчдийнхээ дуу хоолойг сонсон бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах Toyota-Q судалгаанд хамрагдан гарын бэлэг авах боломжтой.

Уг үйлчилгээний тухай: “Toyota-Q” нь Toyota брэндийн албан ёсны дилерүүд болох “Таван Богд”, “Мөнххада”, “Топ Моторс” компаниудаас худалдан авсан 7 жил, 100,000км доторх гүйлттэй дугаартай автомашинуудад Тоёотагийн албан ёсны дилерийн мэргэшсэн инженерүүд бүрэн оношилгоо хийж, хэрэгцээт засвар үйлчилгээнд хамруулан чанарыг нь баталгаажуулж зах зээлд дахин борлуулдаг үйлчилгээ юм.

Хэнд өгөөжтэй вэ: Албан ёсны дилерээс авсан Тоёота маркийн автомашинаа худалдаж, шинэчлэхээр зорьж буй хүмүүс, мөн албан ёсны дилерээс дугаартай, найдвартай автомашин худалдан авах сонирхолтой хүмүүст

Дэлгэрэнгүй мэдээллийг: Toyota-ийн албан ёсны дилерүүдээс, мөн 7510-9999 дугаар руу холбогдон аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.