ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Кван Вун Ли: Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах хагалгааг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дурангийн аргаар донорын баруун элэг тайрах мэс заслыг Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн эмч нар, Сөүлийн их сургуулийн эмнэлгийн эмч нартай хамтран хийж байна. 

Хурдан эдгэх, шарх болон бусад хүндрэлээс сэргийлэхийн тулд 3D дурангийн аргаар Монгол Улсад анх удаа энэхүү хагалгааг хийж байгааг ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү онцолсон юм. 



Үргэлжлүүлэн тэрбээр "2018 оноос хойш элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж байна.

Үүнээс гадна бөөр, нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгааг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Өвчтөнд хөнөөл багатай мэс заслыг хийхэд дурангийн хагалгаа чухал ач холбогдолтой.

Өнөөдөр анх удаа элэгний донорын хагалгааг дурангаар хийлээ. Дээр дурдсанчлан хурдан эдгэх, шарх болон бусад хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой" гэлээ. 

"Шархны зүслэг донорын сэтгэл зүйд нөлөөлдөг учир дурангийн мэс заслыг нэвтрүүлсэн" 

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн зөвлөх профессор Кван Вун Ли "Монгол эмч нартайгаа хамтран хоёр өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг өнөөдөр хийж байна. 

  • Нэгдүгээрт монгол эмч нарт туслан элэг шилжүүлэхэд оролцох,
  • Хоёрдугаарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар оролцлоо. 

Монгол Улс элэгний өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Мөн адил элэгний хорт хавдраар тэргүүлж байна. 

Иймд Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах хагалгааг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хавдар Судлалын Үндэсний Төв жилд ойролцоогоор 70-80 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгадаг юм байна.

Солонгос улсад донорын хагалгааны 70 гаруй хувийг амьд хүнээс, үлдсэн 30 гаруй хувийг амьгүй донороос шилүүлэн суулгадаг.

Амьд донороос элэг шилжүүлэх хагалгааг анх 1999 онд эхэлсэн байдаг. Түүнээс хойш Сөүлийн их сургуулийн эмнэлэг нийт 3,000 гаруй элэг шилжүүлэх хагалгааг хийгээд байна.

Энэ төрлийн хагалгаанд донор хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрийн хүслээр, сайн дураар эрхтнээ бэлэглэнэ гэдэг маш том гавьяа. Гэвч нээлттэй донорын хагалгаанаас үүдэн том шарх, сорвитой болсноор сэтгэл гутралд орох хүртэл эрсдэлтэй байдаг. 

Шархны зүслэг донорын сэтгэл зүйд тодорхой хэмжээнд нөлөөлдөг гэсэн үг. Иймд дурангийн мэс заслыг Сөүлийн их сургуулийн эмнэлэг 2016 оноос хойш донорууддаа хийж байгаа.

Өнөөдөр манай донорын хагалгаа амжилттай болж дууссан. Харин одоо эрхтнийг шилжүүлэн авч байгаа хүний хагалгаа үргэлжилж байгаа" хэмээн ярилаа. 

"Бусдын амийг аврахын тулд өөрийн эрхтнийг бэлэглэнэ гэдэг баатарлаг үйл"

ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Г.Үнэнбат "Донор гэдэг бол баатарлаг үйлс бүтээж байгаа хүн юм.

Бусдын амийг аврахын тулд өөрийнхөө тал эрхтнийг бэлэглээд донор болно гэдэг баатарлаг үйл. 

Элэг шилжүүлэн суулгах хагалгааны донороос элгийг нь тайрч авахын тулд нээлттэй хагалгаа хийж, маш том зүсдэг. Энэ нь эргээд том сорви тогтоход хүргэдэг. 

Иймээс баатарлаг үйлстнүүддээ илүү өгөөмөр хандаж, хагалгааны дараах эдгэрэлт, гоо сайхан талаас нь бодож донорт дурангийн аргыг нэвтрүүлсэн. 

Орчин үед хагалгааг дурангаар хийхээс гадна дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад роботын мэс заслыг хүртэл ашиглаж, донорын элэг тайрах хагалгааг хийдэг.

Манайд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Бөөр шилжүүлэн суулгах баг бөөрний донорыг дурангаар эхлүүлчихсэн. Энэ удаад бид ХСҮТ дээр элэг шилжүүлэн суулгах хагалгааныхаа донорыг дурангаар эхлүүлж байгаа юм" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.145.234.48] 2025/2/12
Амжилт хүсье эмч нартаа 👏👏👏
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.17] 2025/2/11
энэ Чинбүрэн чинь аймаар хийгээд байна гээд байсан яачихсан юм. ркламны пауз байсан юм уу. хүн авчирч хийлгэчихээд тэрийгээ өөрөө хийсэн гээд төрийн шагнал хуссан юм уу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.17] 2025/2/11
ингээд нийлж байгаад "ногоон автобус"-даад үзээрэй та нар.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/2/10
1072 noogdol ashigaa avyaa
0 | 0 Хариулах
💩 [66.181.190.11] 2025/2/10
Eleg shiuljuulne gedeg bol Yerunhiiduu ter hun duussan gesen ug,heden zuun sayaar eleg shiljuuleed udahgui 1 jil deed tal ni hureed uhdeg yumaa,Odoo ene bur hujaanuudin hamgiin ih hiideg Luivar ni bolchihson
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.183] 2025/2/10
Хийдэг хүн байсымаа, гайгүй байхаар нь хөдөөний сэтгүүлч малын эмч шигээ ойлгоод шоронд хориулцан
2 | 1 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/2/12
Үнэн. Батчулуун эмчийг суллая!
0 | 0 Хариулах
Болоогүй л байгаан байна [103.212.116.52] 2025/2/10
Хөгжүүлэх шаардлагатай гэхээр болоогүй л байгаа юм байна даа. Энэ захирлыг нь солиод арай дээр шуналгүй, эрүүл саруул ухаантай, Чинбүрэнгийн бизнесийг хийж өгөхийн төлөө амьдардаг биш хүн тавих юмсан.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2025/2/10
Мундаг байна, амжилт хүсье
0 | 1 Хариулах
Зочин [66.181.191.232] 2025/2/10
Элэгний хавдраар дэлхийд толгой цохиж байж элэг шилжүүлэн суулгахаа одоо хүртэл хийж чаддаггүй гэж үү
1 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/2/10
МОНГОЛД ЕР НЬ ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЖ СУУЛГАЖ БАЙГАА ТОХИОЛДОЛ ХОВОР ШҮҮ ДЭ. ЦААНАА БАС Л ЭДИЙН ЗАСАГТАЙ ШУУД ХОЛБООТОЙ. НАРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ СУВИЛАГЧ БЭЛДЭХ ГЭЭД. ДЭЭР НЬ ДОНОРЫН ОЛДОЦ ХЭР БАЙГАА НЬ АСУУДАЛТАЙ. ХҮН АМ БАГА ӨВЧЛӨЛ ИХ. ЭНГИЙН ХАНИАДАА ЭМЧЛЭХ ГЭЖ ЭМЧ СУВИЛАГЧ ОР НЬ ХҮРЭЛЦЭХГҮЙ Л БАЙГАА УЛС ДА.
1 | 0 Хариулах
💩 [66.181.190.11] 2025/2/10
Erhten Shiljuulne gedeg bol ugaasaa naidvargui,heseg heden sar bolool uhdeg yum,hudlaa bisness
0 | 1 Хариулах
Зочин [66.181.184.160] 2025/2/10
Сайн байна, амжилт хүсье
0 | 1 Хариулах