Уншиж байна ...

"4,000 орчим төрийн байгууллагын вэб сайтыг нэгтгэж Gov.mn гэсэн нэг сайттай болж байна"

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 14 цаг 08 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Gov.mn төрийн нэгдсэн цахим хуудастай болж буй талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр дараах мэдээллийг өглөө. 

Манай улсад 4,000 орчим төрийн байгууллагын вэб сайт байдаг ба тэдгээрийг нэгтгэж Gov.mn гэсэн төрийн нэгдсэн цахим хуудастай болох ажлыг хийж байгаа юм байна. Иргэд төр, захиргааны байгууллагын мэдээллийг авахын тулд вэб сайт болгон руу нь орж хайх биш нэг л цахим хуудас руу ороод төрийн байгууллагын явуулж байгаа бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой болох аж. 

Одоогийн байдлаар 4,000 орчим төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгээд байгаа ба амжилттай болж чадвал төрийн үйлчилгээ иргэнд илүү ойрхон, ойлгомжтой болж чадна гэдгийг тэрбээр онцлов. Уг ажлыг И-Монгол Академи хариуцан ажиллаж байгаа юм байна. 

И-Монголиа дээр хиймэл оюунд суурилсан төрийн үйлчилгээний зөвлөх агенттай болно 

Мөн И-Монголиа дээр хиймэл оюунд суурилсан төрийн үйлчилгээний агентыг бий болгож байгаа аж. Тодруулбал иргэн төрийн ямар нэгэн үйлчилгээ авахад жишээ нь найман нэрийн дэлгүүрийн зөвшөөрлийг авахад юу, юу бүрдүүлэх тухай мэдээллийг өөрөө хайж байгаа. Харин хиймэл оюуны агентыг нэвтрүүлснээр нэг төрийн үйлчилгээ авсан бол дараа нь ямар үйлчилгээ авах ёстой талаар зөвлөгөө өгч чиглүүлэх юм байна.