Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл “Мөсний шагайн харваа”-г сонирхогчдын сургалт-тэмцээн өнөөдөр эхэллээ. Сургалт-тэмцээн энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 189 хорооны иргэд оролцох бөгөөд Туул, Дунд, Сэлбэ, Улиастайн гол дээр болж байна.
Тодруулбал баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх ба 189 багийн 378 сонирхогч оролцоно.
Дүүрэг бүрээс оролцсон хамгийн өндөр оноотой таван баг энэ сарын 22-нд болох нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнд оролцох юм.
Мөсний шагай сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн Скай ресорт цанын баазад хоёрдугаар сарын 22-нд зохион байгуулагдана.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!