Уншиж байна ...

ФОТО: "Филадельфи Ийглз" 59 дэх удаагийн Супер боулын ялагч боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
7 цаг 53 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын үндэсний спорт болох Америк Хөлбөмбөгийн Дээд Лиг (NFL)-ийн энэ улирлын аварга багаар "Филадельфи Ийглз" баг тодорлоо.

59 дэх удаагийн Супер боул Нью-Орленс хотын "Цезарь Супердоум"-д болсон юм.

Энэ жил Дорнод бүсээс "Филадельфи Ийглз", Өрнөдөөс "Канзас Сити Чифс" баг аваргын төлөө өрсөлдөхөөр шигшээд шалгарсан. Сүүлийн хоёр жил дараалан аваргалсан "Чифс" энэ удаад түрүүлсэн бол шинэ түүх бичих байлаа. Супер боулын түүхэнд гурван жил дараалан түрүүлсэн баг үгүй.

Харин тэдний энэ мөрөөдлийг Филадельфигийн Бүргэдүүд зогсоож, 40:22-оор ялснаар хоёр дахь удаагаа супер боулын ялагч боллоо.

АНУ-ын ерөнхийлөгч зочилсон анхны Супер Боул

зураг
 

Энэ удаагийн Супер Боулд АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Дональд Трамп цэнгэлдэхэд шууд үзсэн нь яах аргагүй онцлох мөч байлаа.

Тус улсын төрийн тэргүүн нар ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа энэ тэмцээнийг зочилж үзсэн анхны тохиолдол энэ юм. АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нараас эцэг Жорж Буш Хьюстонд болсон тоглолтод зочилж, тоглолтын өмнөх мөнгөн зоосыг шидсэн түүхтэй. 

2017 онд болсон тус Супер Боулын ялагчаар нь "Филадельфи Ийглз" баг тодорч байв.

Сонирхуулахад АНУ-ын тэргүүн хадагтай асан Жилл Байден Бүргэдүүдийн хөгжөөн дэмжигч аж. Тэрбээр багаа дэмжихээр Нью-Орленд очсон юм.

Серена Уильямстай хагас цагийн шоу

зураг
 

Супер Боулын хагас цагийн шоу үзүүлбэр үргэлж олны анхаарлыг татдаг. Энэ жилийн рэппэр дуучин Кендрик Ламар 2024 оны гуравдугаар тавдугаар сард нийтэд цацсан "Not Like Us" дуугаа сонордуулав. 

Энэ дууг Канад дуучин Дрэйкт зориулан бүтээсэн юм.

Тэгвэл хагас цагийн шоуны үеэр нэрт теннисчин Серена Уильямс зочноор оролцож, олны хэсэгт талбайд бүжиглэсэн нь үзэгчдийг шуугиулав. 

Серенаг урьсан нь мөн л Дрэйкт зориулсан гэнэтийн бэлэг байсан юм. Америк теннисчин бүсгүй 2015 онд канад дуучинтай болзож байсан түүхтэй.

Дрэйкийн эксүүд ингээд зогсохгүй. 2009 онд болзож байсан дуучин SZA буюу Солана Роу шоунд оролцсон юм.

Супер Боулын хагас цагийн шоуг ЭНД дарж үзээрэй.

ФОТО

 

Эх сурвалж: CNN