Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ сарын 15-нд буюу ирэх Бямба гарагт эх орондоо мэргэжлийн боксын тулаан зохион байгуулахаар болсон билээ. WBA холбооны Хойд Америкийн аваргын бүсээ хамгаалах чухал даалгавартай Э.Цэндбаатар "Аса арена"-д Мексикийн боксчин Педро Бернал Родриготой өрсөлдөх юм.
Түүний өрсөлдөгч Педро Родриго энэ жил 26 настай. Мэргэжлийн боксод 17 тулаан хийхдээ 14 ялж, ялагдсан. Тэрбээр мэргэжилд хийсэн гурав дахь тулаандаа нутаг нэгт Кевин Мендозад ялагдсанаас хойш 11 ялсан аж.
Педро Родриго өнөөдөр "Чингис Хаан" нисэх онгоцны буудалд ирсэн юм. Энэ үеэр түүнээс сэтгэгдлийг нь сонсоход "Э.Цэндбаатарын тулааны тактикийг сайн судалсан. Монголд анх удаа ирлээ. Намайг энэ тулаанд дуудсанд их баяртай байгаа. Бэлтгэл сайн байгаа тул Э.Цэндбаатарыг ялна гэдэгтээ итгэлтэй байна" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!