БНСУ-ын Засгийн газрын 2025 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-ын Засгийн газраас гадаад оюутныг магистр, докторын зэрэгт суралцуулах 2025 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 17-ноос 28-ны дуустал ажлын цагаар БНСУ-ын Элчин Сайд Яам(ЭСЯ)-нд биечлэн хүргэж өгөх юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:
- Магистр: Солонгос хэлний бэлтгэл нэг жил, үндсэн хөтөлбөр хоёр жил
- Доктор: Солонгос хэлний бэлтгэл нэг жил, үндсэн хөтөлбөр гурван жил
- Судлаач: Зургаан сар эсвэл нэг жил
Суралцах салбар болон шалгуур:
- Солонгос хэлээр: ЭНД ДАРЖ танилцана уу.
- Англи хэлээр: ЭНД ДАРЖ танилцана уу.
- Бүрдүүлэх бичиг баримт: ЭНД ДАРЖ танилцана уу.
Маягтын дагуу бөглөж, бусад нотлох бичиг баримтын хамт нийт 4 хувь (Апостиль-р баталгаажсан эх хувь 1 + энгийн хуулбар 3 хувь) өгнө.
ЭСЯ-ны ажлын цаг: ажлын өдөр 08:00 – 17:00 (Цайны цаг 12:00-13:30)
ЭСЯ-ны хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж 39
ЭСЯ-ны утас: 70071020
Дараах и-мэйл хаягт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
- Олон улсын боловсролын хүрээлэнгийн тэтгэлэгт хөтөлбөрийн төв: kgspniied@korea.kr
- БНСУ-ын Элчин сайдын яамны тэтгэлэг хариуцсан ажилтан: kormg_cul@mofa.go.kr
Эх сурвалж: Боловсролын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
