ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баатархүү: Энэ онд орон даяар 5G сүлжээг нэвтрүүлж, сумдын интернэтийн хүчин чадлыг 10 дахин нэмэгдүүлнэ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 2 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хийж хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Монгол Улс цаашид баримтлах хиймэл оюуны тухай бодлогоо тодорхойлох үүднээс тус салбарын бүх судлаачдыг оролцуулсан хурал, хэлэлцүүлгүүдийг хийж байгаа юм байна. Үүний дараа Засгийн газраар хиймэл оюуны үндэсний стратегийг батлах аж. 

Мөн ЦХИХХЯ-наас 2025 онд орон даяар 5G сүлжээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа юм байна. Аж үйлдвэрийн салбарт жолоочгүй тээврийн хэрэгсэл, автоматжуулалт, робот технологиуд 5G нэвтрэхгүй бол хэрэглэгдэх боломжгүй. 5G нэвтрүүлэхгүй бол хөдөө хотын ялгаатай байдал хэвээр байсаар байна гэдгийг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү онцлов. 

Манай улс 52,480км шилэн кабелтай ба нийт нутаг дэвсгэрийн 23 орчим хувьд интернэтийн үйлчилгээ очсон байдаг байна. Энэ жил сумдын интернэтийн хүчин чадлыг 2025 онд 10 дахин нэмэгдүүлнэ. 

Түүнчлэн 5G нэвтэрч эд зүйлсийн интернэт бий болсноор айлуудын цахилгаан, усны тоолуур нь автомат болж, үнэн зөв тооцоолол хийнэ. Хүн очиж бичих шаардлагагүй болно гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.101] 2025/2/11
ЭНЭ НЭГ ХУДАЛЧ ЛУЙВАРЧИН ГӨЛӨГ БАЙСААР БАЙГААМУУ
0 | 0 Хариулах
зочин [66.181.191.236] 2025/2/11
Япон эзэнтэй мобиком шулаач болждээ Дөнгөж залгангуут 100 төг унадаг 1 нэгж 1000 төг , Датаг хугацаагаар луйвардаад авчихна Хүн мөнгөө төлөөд худалдаад авсан датаг хураагаад авчихдаг арчаагүй новшнууд юм 20 гаруй жил ноймер солилгүй утас барьж олон сая төг төлбөр төлсөн хүмүүт хөнгөлөлт өгдөгөө больсон
0 | 1 Хариулах
Зочин [124.35.219.129] 2025/2/11
энэ ярьдаг зангиагийн хэлсэн үгнүүдээр бол бид удахгүй пуужин унаад ангараг руу нисэх бх о
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.241] 2025/2/11
Миний бодлоор бол, 5жи сүлжээг 4жи сүлжээний дэд бүтэц ашиглан (NSA - Non Standalone буюу биеэ даасан бус) хүргэж байгаа нь хоцрогдол, хурдны хувьд сайн биш байсан.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.124] 2025/2/10
ТӨСӨВ ХЭДИЙГ ЗАРЦУУЛАХ МЭТ ТОДОРХОЙ ТОО БАРИМТТАЙ БИЧ МЭДЭЭЛ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.124] 2025/2/10
ЯМАР ХЭЛБЭРЭЭР ВЭ? СТАР ЛИНК ЮМУУ ШИЛЭН КАБЕЛ ЮМУУ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨЧ
0 | 0 Хариулах
жамбалдорж [202.126.90.109] 2025/2/10
Тэгвэл сайн л байна нэг нь ч гэсэн ард түмэнд хэрэгтэй зүйл хийж байвал амжилт хүсье
0 | 0 Хариулах
Bataa [202.9.46.120] 2025/2/10
Gadaad ursgalaa hed dahin nemehgui bol dotooddoo 5g nevtruuleed, sumdiin hurdiig 10 dahin nemehiin ach tus baihgui.
0 | 0 Хариулах
💩 [66.181.190.11] 2025/2/10
yag tolgoi deer chini huawei gd reklam yavj bg bizde
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.11] 2025/2/10
Сумдад 5жи татах хэрэг байна уу. Интернет дата-г жаахан үнэн тооцдог болмоор байна. Үнэн луйвар. Одоо сумдынханыг бүр ч их луйвардах биз. Гадаадын нэр хүнтэй компаниуд Монголд ороод ирэхээрээ л луйварчид болоод хувирчих юм.
2 | 0 Хариулах
💩 [66.181.190.11] 2025/2/10
5G geed 1 hujaa luivar yavaad bg yum,bur 4G ch bish,
0 | 1 Хариулах
Зочин [198.103.198.249] 2025/2/10
Мэдэхгүй, 5G хотын төвөөр холболоо л гэсэн, Талбай дээр миний утас 5G гэсэн нь гарч ирээд холбогдсон ч илүү сайжирсан, хурдан интернэтэд холбогдсон юмыг би л лав мэдрээгүй.
2 | 0 Хариулах
💩 [66.181.190.11] 2025/2/10
yalanguya hyatad utasnaas orohoor 5G gej garch ircheed,yag unendee ter ni 4G-g hudlaa 5G gej haragduuldag hudlaa programmtai,gol ni hujaa utasnuudaa zarj busdiig tagnah zorilogotoi bga yum
0 | 0 Хариулах
Bataa [202.9.46.120] 2025/2/10
Мэдээж шүү дээ 5G интернетийг ашиглах гадаад урсгалын хурд байхгүй. Худлаа тархи угаасан 5G гэсэн пиар хийгээд яахын.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.16] 2025/2/10
Учрал сайд байхдаа имонголиагаас эхлээд мааш олон ажил хийсэн байдаг. Бүрдүүлсэн баг нь маш чадварлаг баг бсан. Гэтэл одоо энэ дурак сайд болонгуутаа бүгдийг нь халж явуулаад зарим нь ч энэ эргүүтэй ажиллахгүйи гээд өөрсдөө яваад өгчихсөн яам нь эзгүйрчихсэн байдалтай л бгаа даа. Өөрийнх нь авчирсан хэдэн сүлжээний инженерүүд угаасаа бодлогын ажил хийж мэдкүү эргүүнүүд. Яам гэдэг бол бодлого боловсруулж л салбараа удирддаг бгаа шүү Баатархүү. Наад яриад бгаа 5G чинь аль хоёр гурван жилтйн өмнөөс суурь нь тавигдчихсан, харин бодлогын хэрэгжилт нь чамаас чиний багаас болоод таг гацчихсан бсан гэдгийг энэ салбарынхан бол мэдэж бгаа дөө.
2 | 1 Хариулах
irgen [202.9.46.101] 2025/2/10
Uchral chin Emongolia hiihdee hiimel oyun uhaand suurilsan gej hudlaa uniig ni huusruulj heden zuun terbumaar ni idsen nuhur shd. Ene Baatarkhuu ch yalgaagui mungu ideh gesen hund surtaltan
0 | 0 Хариулах
Энгийн иргэн [103.212.117.180] 2025/2/10
Бүүр нэг шаагаад сурчихсан балинч шүү. Дараа жил яг энийгээ яриад зогсож байна.
3 | 0 Хариулах
Бүүр солирлын хэмжээнд [103.212.116.52] 2025/2/10
Бодитоор очихоор яаманд нь бараг хүн байхгүй. Бүүр сансарт амьдарцгаагаад байгаан биш үү. Эхлээд наад яам санаатай юм аа цэгцэлчих тэгэх үү.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.191] 2025/2/10
Technological change medexgui xyn iim yumni saidantsar xiix gej bolimoor yum. 5G-gyi baisan ch tsaxilgaan bol ali xediin xyn yavj bichixee boliod udaj baigaa shuu. Digital tooluur ali ertnees ashiglaj baigaa. 5G bol ali xediin mobile companiud nevtruulchixsen. Ashiglaj baigaa
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.111] 2025/2/10
Хэрэггүй ээ, баярлалаа. 4G-ээ тэлвэл барав
7 | 1 Хариулах