Уншиж байна ...

Сармагчны үүсгэсэн осол Шри Ланка улсыг бүхэлд нь гэрэл цахилгаангүй болгожээ

Т.Давааням, ikon.mn
8 цаг 55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Шри Ланка улсад эрчим хүчний томоохон тасалдал гарч, 22 сая оршин суугчтай арал бүхэлдээ харанхуй болсон байна.

Тасалдал орон нутгийн цагаар өглөөний 11:30 цагт эхэлж, оройн 6:00 цаг гэхэд бүрэн сэргэжээ.

Энэ хооронд эмнэлгүүд генератораар цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ хангаж байсан байна.

Шри Ланкын эрчим хүчний сайд Кумара Жаяакоди сармагчин түгээх сүлжээний дэд станцад нэвтэрч, гэмтэл учруулсны улмаас тасалдал үүссэнийг тайлбарлажээ.

Тус улсын эрчим хүчний дэд бүтцийг хариуцдаг CEB (Ceylon Electricity Board) агентлаг нийслэл Коломбо хотын өмнөд хэсэгт оршдог дэд станцад осол гарсныг мэдээлсэн ч шалтгааны талаар дэлгэрүүлээгүй байна.

Шри Ланка улсад хамгийн сүүлд 2022 оны эдийн засгийн хямралын үеэр орон даяар эрчим хүчний хангамж тасалдаж байжээ.

 

Эх сурвалж: BBC