Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадаа "Таксины жолооч миний данснаас 25 сая төгрөг шилжүүлж авсан байна" гэх гомдол хоёрдугаар сарын 1-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад загвар, улсын дугаар нь тодорхойгүй таксины жолооч үйлчлүүлж байсан 45 настай, эрэгтэй М-ийн гар утсыг булаан авч, Хаан Банк болон Худалдаа Хөгжлийн Банкны данснаас нь 25 сая төгрөг шилжүүлж авсан байна.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Иймд цахим хаяг, дансны үлдэгдэл, гар утас, интернэт банкны код зэрэг хувийн мэдээллээ бусдад харуулахгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!