Австралид төвтэй агаарын тээврийн аюулгүй байдал, үйлчилгээний чанарыг үнэлдэг Airline Rating байгууллага өчигдөр
2025 оны дэлхийн шилдэг 25 авиа компанийн нэрсийг зарлажээ.
Жагсаалтыг Өмнөд Солонгосын Korean Air компани тэргүүлж, өмнөх жилийн ялагч Qatar Airways компанийг ардаа орхисон байна.
Зорчигчийн тав тухыг эрхэмлэдэг байдал нь Korean Air компани энэ жилийн жагсаалтыг тэргүүлэхэд голлон нөлөөлжээ.
“Ихэнх компаниуд Boeing 777 онгоцныхоо эгнээ бүрд 10 дугаар суудал нэмэх замаар энгийн ангиллын зорчигчийн суудлын зайг 31-32 инч (өмнө нь 32-33 инч байсан) болгон бууруулсан бол Korean Air энэ жишгийг дагаагүй” гэж Airline Rating байгууллагын гүйцэтгэх захирал Шэрон Питерсон мэдэгдэлдээ тайлбарласан байна.
Japan Airline компани бас энгийн ангиллын зорчигчийн суудлын орон зайг хэвээр хадгалж байгааг энд дурджээ.
Саяхан Korean Air компани Asiana Airlines компанийг өөртөө нэгтгэж, Азийн агаарын тээврийн түүхэнд хамгийн том нэгдэл болсон нь жагсаалтыг тэргүүлэхэд бас нөлөөлсөн байна.
2025 оны дэлхийн шилдэг 25 агаарын тээвэрлэгчийн жагсаалттай танилцана уу.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!