Гадаад Харилцааны Яамны “Номин” танхимд
09:00-12:30 цагт “Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал болно.
Улаанбаатар зочид буудлын Их танхимд
10:00 цагт “Монголд зочлох жил 2023-2028” арга хэмжээний хүрээнд “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-ноос хоёр дахь жилдээ Tourism Week 2025 арга хэмжээг зохион байгуулна.
"Монгол ньюс" төвд
11:40 цагт Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
ЦХИХХЯ-д
12:00 цагт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хэвлэлийн хурал зохион байгуулна.
Хавдар судлалын төвд
12:30 цагт Донорын элгийг дурангаар тайрах анхны хагалгааг Сөүлийн их сургуулийн эмнэлгийн эмч нартай хамтран хийж байна. Үүнтэй холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээ болж, хагалгааны багийн эмч нар мэдээлэл өгнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!