Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернешнл" сургууль өнөөдрөөс төрийн өмчит 184 дүгээр сургууль болж, 40 бүлгийн 960 хүүхэд, 60 багштай хичээллэхээр болжээ.
Ингэснээр дээрх хороонд байрлах "Эрин", "Өнөр" зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой болж байна.
Өнгөрсөн сард тус сургуулийг төрийн өмчид бүртгэжээ.
"Барилгын компаниуд том төсөл эхлүүлэхдээ улсын сургууль, цэцэрлэгтэй гэж иргэдийн итгэлийг олж, захиалга авчхаад төлбөртэй, хувийн сургууль нээдэг байдлаа одоо болих хэрэгтэй.
Цаашид хот төлөвлөлтийн стандартад цогцолбор хороололд заавал улсын сургууль, цэцэрлэг төлөвлөх шаардлага тавина" гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!