Нийслэл хотын нийтийн тээврийн автобусны төлбөр 1,000 төгрөг болж нэмэгдсээр 10 хоног болж байна.
Энэ хугацаанд иргэдээс автобусны хойд хаалганы буюу буухдаа Umoney карт уншуулах зориулалттай төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол иржээ. Уг зөрчлийг “Улаанбаатар смарт карт” ХХК-аас хэвийн болгосон байна.
Автобусны хойд хаалганы төхөөрөмж ажиллахгүй тохиолдолд иргэд дараагийн автобусанд суухдаа дахин 1,000 төгрөг төлөхөөр болж байгаа юм.
Харин төхөөрөмж хэвийн тохиолдолд өдөрт 1,000 төгрөгөөр дөрвөн удаа зорчиж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!