ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхжаргал: Хүмүүс охин гөлгийг гудамжинд хаядгийн улмаас геометр прогрессоор өсөж зэрлэгшсэн, золбин нохой олон болж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Зэрлэгшсэн нохой устгалын асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны Хөрс, орчны бохирдол, ариутгал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас тодрууллаа.

- Саяхан зэрлэгшсэн нохой янгир барьсан зураг мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан. Ийнхүү зэрлэгшиж, дархан цаазат амьтад хор хохирол учруулж буй зэрлэг нохдыг устгах ажлыг нийслэлээс хэр давтамжтай зохион байгуулдаг вэ?

- Нийслэлийн хэмжээнд нохой устгалын ажил өдөр тутамд хийгддэг. Үүнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй гурван компани зохион байгуулдаг.

Ялангуяа, нохойн ид үржлийн буюу хавар намрын улиралд эрчимжүүлсэн устгал хийдэг юм.

Мөн Богдхан уулын Дархан цаазат газар, Байгаль орчны газар зэрэгтэй хамтран бид 14 хоногт 2-3 удаа явж устгал зохион байгуулдаг. Ийм газруудад зэрлэгшчихсэн нохой байгаа нь үнэн. Устгаад явахаар зугтаж уулын гүн рүү орчихдог учраас машин тэрэг явах боломжгүй тул яах аргагүй алддаг.

Саяхан янгир барьсан зэрлэгшсэн нохойг яг тухайн үед нь шууд устгасан. Түүнээс хойш 2-3 өдөр Богдхан уулаар явж, зэрлэгшсэн нохдыг устгах арга хэмжээ аваад л явж байгаа.

- Золбин нохойн устгалын тоон мэдээллийг өгөх боломжтой юу?

- Арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 76,000 орчим золбин нохой устгасан байна.

Жилд ийм хэмжээгээр нь устгаад байхад золбин нохойн тоо буурахгүй байгаа тухай иргэдээс гомдол, асуулт маш их ирдэг. Энэ нь ерөөсөө гэр хороололд тэжээж буй нохойгоо хараа хяналтгүй сул тавьдгаас л үүдэлтэй.

Эр, эм хоёр нохой зургаан жилийн хугацаанд 67,000-72,000 болтлоо өсөж үрждэг гэх судалгааг олон улсын байгууллагаас гаргасан байдаг.

Нэг эм нохой жилд хоёр удаа үржилд орж, үр төлөө гаргах боломжтой. Ингэхдээ нэг удаагийн төрөлтөөр 6-13 гөлөг гаргадаг бөгөөд гаргасан гөлөгнүүдийнх нь 80 хувь орчим нь эм хүйстэй байдаг.

Гэтэл нохой тэжээж байгаа хүмүүс нь охин гөлгийг шууд л гудамжинд гаргаж хаяж байна. Үүний улмаас тэд гудамжинд гарч, геометр прогрессоор өсөж үржсээр бидний ярьдгаар золбин нохой, зэрлэгшсэн нохой олноор бий болоод байгаа юм.

Энэ байдлыг зогсооход иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх, нийслэлд байгаа бүх нохойг бүртгэлжүүлэх журмын төслийг боловсруулж байна.

- Гэрийн тэжээвэр нохой, муурын бүртгэлийн тоо баримтыг өмнө нь харж байсан юм байна. Үүнээс өөр гэсэн үг үү?

- Статистикийн газраас жил бүр ийм тооллогыг хийдэг. Гэхдээ энэ нь тоо баримт л болохоос биш яг бүртгэдэг гэсэн үг биш.

Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн бүртгэлийн дугаар, эрүүл мэндийн дэвтэртэй тэжээвэр амьтныг л бүртгэлтэй гэж үзнэ. Харин жил бүрийн арванхоёрдугаар сард статистикийн газраас гаргадаг мал, гэрийн тэжээвэр амьтны тооллого нь бүртгэл гэсэн үг биш. Энэ тооллого одоо дуусах шатандаа орж байгаа буюу энэ жилийн дүн нь хараахан гараагүй байна.

-  Тэжээвэр нохой, муураа бүртгэлжүүлье гэвэл ямар бичиг баримт бүртгүүлэх ёстой болно гэсэн үг вэ?

- Дээр дурдсанчлан бид нийслэлийн нутаг дэвсгэрт тэжээвэр нохой, муурыг бүртгэлжүүлэх журмын төсөл боловсруулсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар удахгүй хэлэлцэж батална. Тус журамд бүх нарийн зохицуулалтыг оруулсан байгаа.

Мөн нохой, муур тэжээх харилцааг зохицуулсан хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан байгааг хэлье.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
38 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.67.202] 2022/12/30
Horrible cruelty. Instant karma
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.102] 2022/12/28
Нохойг гудамжинд хаяхыг болиулахын тулд улс мөнгөөр худалдан авч устгалд оруулдаг болчихвол энэ асуудал цэгцэрнэ дээ.
2 | 3 Хариулах
Зочин [166.194.132.140] 2022/12/28
Tenemel hvvhdvvdiihee uchiriig shiidej chadahgvi bga hvmvvs zolbin nohoinii uchiriig olohuu
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.18] 2022/12/28
хуцаад дл
0 | 0 Хариулах
Зочин [166.194.132.140] 2022/12/28
Mungu tuswulj nohoi ustgaj bgaa tohioldold hezeech buurahgvi. Mungu idehiin tuld tsaaguuraa uursduu nohoi vrjvvlj bgaa
1 | 0 Хариулах
Зочин [64.119.16.227] 2022/12/27
nohoinoos tatwar aw ! ezengui nohodiig ustaga
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.106] 2022/12/29
Юун татвар матвар зүгээр спайл засалга хийлгэхэд л болох асуудал
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.227] 2022/12/27
huuhedee oligtoihon tejeechij chadahgui baij nohoi muur geriin tejeever amitan tejeedgee boliwol taarna
2 | 0 Хариулах
Latin49 [192.82.67.215] 2022/12/27
nohoind hairtai aluulah durgui humuust zolbin zerleg nohdiig gert n avaachaad uguh heregtei tejeegeed yavna biz.
3 | 0 Хариулах
Ard [192.82.87.51] 2022/12/27
76 zerleg gulug ordond uurelsen bnle. ustgajbugnu uu thanks
3 | 0 Хариулах
Зочин [192.82.87.249] 2022/12/27
Тэжээвэр нохойг эр эмээр нь нарийн бүртгэлжүүлэх, охин нохойтой айл их татвар төлөх, эсвэл Мал эмнэлгээр савыг нь боолгох ёстой
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.76] 2022/12/27
Золбин эрэгчин нохойнууд хаа тааралдсан золбин эмэгчин нохойнуудаа шаагаад жирэмслүүлээд гөлөглүүлээд хаяад явдагтай адил монголын өрх толгойлсон олон хүүхэдтэй ээжүүд хаа таарсан золбин эрэгтэйчүүддээ шаалгуулаад жирэмсэн болоод хаягдсаар эцэст нь өөр өөр эцэгтэй олон хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүд болсон нь өрөвдөлтэй юм. Өрх толгойлсон олон хүүхэдтэй аавууд бас л хаа таарсан золбин эмэгтэйчүүдтэй шаалцсаар эцэст нь хаягдаж өөр өөр ээжтэй өрх толгойлсон аавууд болсон байгаа өрөвдөлтэй юм.
4 | 4 Хариулах
Зочин [202.9.46.76] 2022/12/27
Нээрээ өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг эхчүүд яг энэ золбин ноход шиг хаа таарсан юмуудтайгаа шаалцаж олон хүүхэд төрүүлж хаягдаж эцэст нь олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх болсон тодорхой.
4 | 2 Хариулах
Зочин [66.181.184.174] 2022/12/27
Нохойны байгаль орчин ан амьтанд үзүүлэх хор уршиг уул уулаар нь ухаж төнхдөг хулгайчдынхаас хор уршгийн дэргэд өчүүхэн элсний ширхэг шүү.
3 | 0 Хариулах
Law and Order! [103.229.123.118] 2022/12/27
Нохой тэжээгчдийн хариуцлагыг өндөрсгөх хэрэгтэй.
7 | 0 Хариулах
Зочин [192.82.67.215] 2022/12/27
nohoinoos tatvar avah yostoi
4 | 0 Хариулах
Зочин [192.82.86.65] 2022/12/27
Хувь хүмүүсийн /ялангуяа гэр хорооллын/ эм нохойг үнэгүй үргүйжүүлэх ажил хийж болно. Үржүүлэх сонирхолтой хүмүүсийн нохойг тусдаа бүртгээд явна биз. Тэгэхгүй бол зэрлэгшсэн нохой устгах нэрээр бөөн төсвийн мөнгө үрэгдэх нь.
3 | 0 Хариулах
хэтэрхий харгис үйлдлээ зогсоо. [192.82.65.180] 2022/12/27
бүх нохой муурыг спей заслагыг хийлгэх шаардвал жил бүр нохой муур буудаж төсөв үрэх шаардлагагүй. хүнлэг талаасаа хэтэрхий харгис, хэрцгий байна. олон хүүхэд гаргасан гээд буудаж байгаагаас ялгаагүй. яагаад ийм харгис юм бэ. ЗДТГ иэр мөнгөөрөө зэрлэг нохойг барьж аваад нохой, муурны асрамжийн газар байгуулаад хэдэн хүн цалинжуулаад спэй хийлгээд явбал жил бүр ийм харгис зүйл үйлдэх шаардлаггүй. бас нохой муур үржүүлэн тэжээж зардаг хүмүүсийг хориглооч. тэд бас ийм зэлэг үйлдэлд их хувь нэмрээ оруулж байна.
7 | 0 Хариулах
[103.57.92.222] 2022/12/27
shaa
0 | 2 Хариулах
[150.129.142.31] 2022/12/27
Эмэгтэйчүүдийн ТББ-ууд ажилаа хийгээч ээ.
1 | 4 Хариулах
Зочин [202.126.88.107] 2022/12/27
Ohin golgiig HZahirgaa her taaruu uneer hudaldaad avchihval yadag bol
0 | 3 Хариулах
[150.129.142.31] 2022/12/27
аваад Со руу гаргаж зарна л даа. Хотын захиргаа мөнгө эдийн ШУНАЛТАЙ ХҮМҮСЭЭР ДҮҮРЭН
2 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/12/27
сайн байцгаана уу? Нохой, муур өсөж үржихдээ маш сайн. За нохой жилд удаа хээл авдаг бол, муур бол бүр аймаар 3-4 сар болж байгаад дахиад л хээлтдэг буюу жилд дор хаяж 3 удаа, цаашлаад бүр 4 удаа үржлэг явагдана гээч. Тийм болохоор эм нохойг ч, эм муурыг ч гэсэн амьтны эмнэлэгт аваачиж хээлтүүлгийг нь бүр мөсөн зогсоох арга хэмжээ авахаас өөр аргагүй. Энэ нь тийм хямд бишээ, нилээдгүй үнэтэй. Гээд яахав, хийлгэнэдээ. Монголд маань малын эмнэлгүүд гэрийн амьтад болох нохойд, мууранд үржлэгийг нь зогсоох арга хэмжээ авдаггүй юмуу. Аль эсвэл авдаг ч, хүмүүс тэр бүр мэддэггүй юм болвуу.
3 | 1 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/12/27
нохой жилд 2 удаа, заримдаа ч 3 удаа гөлөглөдөг.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.102] 2022/12/27
Yur ni l ih hurdan urjdeg ym.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.191.152] 2022/12/27
Эр нохойнуудын боовонд арга бодохгүй бол тааралдсан эм нохойнуудаа бавчихаад хаяад явдаг болсон байна лээ.
0 | 1 Хариулах
х [66.181.168.8] 2022/12/27
нохой тэжээдэг хүмүүс нохой шигээ сэтгэхүйтэй хүмүүс байдаг юм дөө зүгээр хориглоод бүгдийг нь устгачихвал хамгийн амар шийдэл
5 | 1 Хариулах
Зочин [202.9.46.76] 2022/12/27
Гэр хороолол өсөхийн хэрээр золбин ноход олширно. Гэр хорооллын айлуудын ноход хоорондоо хээлтэж олон гөлөг гаргаж золбин ноход үржиж байна.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.183.186] 2022/12/27
нохой буудах мөнгө гээд хотын захиргаа хэдэн тэрбумаар нь зүгээр аваад л идэж байгаа
4 | 1 Хариулах
Зочин [185.243.218.110] 2022/12/27
Нохой гэлтгүй монгол эмэгтэйчүүд ч адилхан байна шүү хань ижлээ сайн судалж гэр бүл болохгүй зүгээр л шөнийн цэнгээний газар хэсч нэг архичин, тамхичин олж гэр бүл болдог нөгөөдөх нь хэд шаачаад хүүхэдтэй болгоод хаяад явдаг хүүхэдтэй үлдсэн эмэгтэй амьдрахад хэцүү болж дахиад л таарсан болгонтойгоо шаалцаж явсаар бөөн өнчин хүүхдүүд үлдээгээд үхэж байна. Өнчин хүүхдүүд тэгээд гэмт хэрэг үйлдэнэ зөндөө асуудал тарина.
16 | 4 Хариулах
Зочин [202.126.89.217] 2022/12/27
Одоо яахавдээ. Эцэггүй өсвөл тэгээд ирээдүй нь ойлгомжтой шд
3 | 1 Хариулах
Зочин [192.82.86.65] 2022/12/27
Эрчүүд нь архичин, тамхичин, хүүхдээ хаяад явдагт эмэгтэйчүүдийн буруу юу? Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүссэн байгаа юм биз. Ямар ч гэсэн үр хүүхдээ тэжээж амьдрахын төлөө тэмцдэг. Харин тэгвэл Монголын эрчүүд золбин нохойтой адилхан юм биш үү?
2 | 5 Хариулах
Зочин [202.131.245.226] 2022/12/27
Өнөөдөр нохой ногоон гэрэл ээр, гарцаар гарч байхыг харлаа. Гэтэл иргэд яаж байна?
9 | 1 Хариулах
[150.129.142.31] 2022/12/27
аль эртнээс хотын нохой ногоон гэрлээр гараад сурчихсан.
6 | 0 Хариулах
ӨВӨРДӨЛТЭЙ [192.82.85.201] 2022/12/27
Харамч сэтгэлгээний үр дагавар , охин гөлөгийг хөдөө шууд төрөнгүүт нь булчихдаг.. нүдээ нээгээгүй бол буян бузарыг ялгахгүй гээд тэр шүү дэ...
1 | 1 Хариулах
Зочин [192.82.67.202] 2022/12/30
Horrible cruelty brings infinite karma
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.10] 2022/12/27
Нохойтой иргэд, айлуудад тавих хяналтыг хуулиараа чангалмаар байна. Уулын бол хот суурин газар дахь золбин зэрлэгшсэн нохдыг хувь иргэдийн оролцоотой, урамшуулдаг системээр хянах боломжтой. Сайн дурынхан, хувь иргэдийг оролцуулдаг болох нь зөв байх.
3 | 1 Хариулах
Зочин [202.131.243.186] 2022/12/27
Эзэнгүй нохойг багасгахаар хувь хүмүүсийг оролцуултал нөхдүүд эсрэгээрээ нохой үржүүлээд, үржүүлсэн нохойгоо устгаж тушаагаад хүчрэгдэхээ больсон түүх байдаг . Аль аль талаас нь сайн бодох хэрэгтэй байх .
6 | 0 Хариулах