Дэлхийн дээд амжилтын номд бүртгэгдээд байгаа есөн ихэр хүүхэд Марокко улсаас ээжийнхээ төрсөн нутаг Мали улсад эсэн мэнд буцаж ирснийг өчигдөр хэвлэлүүд мэдээлжээ.
Гиннесийн номд тэднийг нэг төрөлтөөр хамгийн олон хүүхэд мэндэлсэн тохиолдол гэж бүртгэсэн юм.
2021 оны тавдугаар сард Мали улсын 27 настай иргэн Халима Сиссе хүүхдүүдээ төрүүлэхээр Марокко улсад ирж, эмнэлгийн тусгай хяналтад орж байжээ.
Төрснийхөө дараа тэр есөн ихрийн хамт Касабланка хотод 18 сарыг эмч нарын хяналтад өнгөрөөсөн байна.
Мягмар гарагийн өглөө Мали хотын нийслэл Бамако хотод газардсан ихрүүдийг тэдний аав Абделкадер Арби угтаж авчээ.
“Бидэнд үр хүүхэд заяасан Аллах тэднийг өсгөж, бойжуулахад туслана гэдэгт итгэж байна” гэж ярьсан тэрбээр ихрүүдийг төрүүлэхэд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн Мали улсын засгийн газарт талархлаа илэрхийлсэн байна.
Энэ үеэр Мали улсын эрүүл мэндийн сайд Диеминату Сангара ихрүүдэд үргэлжлүүлэн туслахаа мэдэгджээ.
Таван охин, дөрвөн хүүг 30 дахь долоо хоног дээр нь хийсвэр хагалгаагаар төрүүлсэн юм байна.
Ихрүүд төрөхдөө 500 граммаас 1 кг хүртэл жинтэй байжээ.
Хугацаанаасаа эрт төрсөн ихрүүдийг хүн болгоход Мароккогийн Айн Боржа эмнэлгийн эмч мэргэжилтнүүд нэлээд анхаарал тавьсан юм байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!