Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Mmusic “Урлагаа усалъя” аянд нэгдэхийг урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 11 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол дуу хөгжмийн стрийминг үйлчилгээний Mmusic аппликейшн хоёр жилийн ойн баяраа тохиолдуулан “Урлагаа усалъя” аяныг эхлүүлж сонсогчид, байгууллагууд болон уран бүтээлчдийг нэгдэхийг уриалж байна.

Энэхүү аян нь дуу хөгжмөөр дамжуулан хүн бүрийн мэдрэмжийг хөглөж, уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлэн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулдгийн адил, артистуудын бүтээлийг ч зохих ёсоор нь худалдан авч сонсдог зөв хэв маягийг нэвтрүүлэх, “дуу хөгжмийн салбарын экосистемийг бүрдүүлэх” зорилготой юм.

зураг
 

Шинэ залуу артистуудын уран бүтээлийг сонсогчдодоо хамгийн түрүүнд хүргэхээр зорьдог Mmusic-ийн “Урлагаа усалъя” аянд цоо шинэ мэдрэмж, цоо шинэ уран бүтээлийг хүргэхээр HYP (Tenne, Namone, Suon, Rahhelly), Ocean Grey (Seryoja, Am-C, FOUX, Becca), Rokit Bay, Nisvanis, Tsetse, Ginjin, Roockie, Sekstsagaanbogd, Arman, Mo’G, Davaidasha, Pacrap, San Juniper, Man on the Moon, Amra, GVNEXMO, УГЗ Ц.Чулуунбат МУГЖ Т.Ариунаа, МУГЖ С.Жавхлан, МУГЖ У.Далантай, МУГЖ Л.Болдбаатар, Уртын дууч СТА Б.Батцэцэглэн, Mongol country дуучин The Baatar, Capital Band зэрэг маш олон артист нэгдээд байна.

Аравдугаар сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаанд үргэлжлэх “Урлагаа усалъя” аяны хүрээнд:

- Аянд нэгдсэн артистуудын бүтээлийг 20% хөнгөлөлттэй үнээр сонсоорой - Уран бүтээлч бүр өөрийн промо кодтой байх ба та промог ашиглан Mmusic-ийн нэг сарын эрхийг 20%-ийн хөнгөлөлттэй үнээр аваарай. Та өөрийн дуртай уран бүтээлчийн промо кодыг ашигласнаар та дараачийн уран бүтээлд нь бодит хувь нэмэр оруулах боломжтой юм.

зураг
 

- Оюуны өмчийг дээдлэгч байгууллага – Mmusic тун удахгүй зөөврийн болон суурин компьютерт зориулсан хувилбараа танилцуулах бөгөөд сүлжээ дэлгүүр, худалдааны төв, албан байгууллагын хэрэгцээнд зориулсан энэхүү бүтээгдэхүүнээрээ байгууллагуудыг “Урлагаа усалъя” аянд нэгтгэх юм. Жишиг: Дэлхийн жишгээс харвал, олон нийтийн үйлчилгээний төвд дуу хөгжим түгээх үйлчилгээний нэг сарын төлбөр дунджаар 25.95$ байна.

Манай аяны хамгийн анхны дэмжигч байгууллагаар Юнител групп нэгдэн ажиллаж байна.

Та манай сошиал хуудаснуудаар зочилж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай!

        


ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.