ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлыг нүүрсний эрэлттэй уялдуулан ярилцахаа ГХ-ийн сайд Ван И цохон тэмдэглэв

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Итэй Бээжин хотноо уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсонд Ван И сайдад баяр хүргэж, энэ онд ийнхүү гурав дахь удаагаа биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалыг зохион байгуулахад хоёр улсын ГХЯ-д идэвхтэй хамтран ажилласанд Б.Батцэцэг сайд талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар хийж буй анхны төрийн айлчлалыг амжилттай зохион байгуулах, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад Ван И сайд чухал үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэснийг Б.Батцэцэг сайд түүнд уламжилж, энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг ахиулахад чухал түлхэц үзүүлнэ гэж итгэж буйгаа илэрхийллээ.

Тэрбээр хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, яриа, хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох нь чухал болохыг дурдав.

Тухайлбал, хоёр талын харилцан тохирсон хилийн төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулахын зэрэгцээ Ханги-Мандал хилийн боомтыг шинэ төмөр замаар даруй холбох нь чухал байгааг онцлон тэмдэглэлээ.

Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй дахин уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлж, түүний 2022 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай хэрэгжсэнд сэтгэл хангалуун байгааг дурдав.

Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, Монголын талын анхаарал хандуулж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө Монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.

Түүнчлэн Ханги-Мандал хилийн боомтыг төмөр замаар холбох асуудлыг хоёр талын худалдааны эргэлт, нүүрс тээвэрлэх эрэлт хэрэгцээтэй уялдуулан үргэлжлүүлэн ярилцахаа тэмдэглэлээ.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал амжилттай үргэлжилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.107.92] 2022/11/29
er ni bol holbohgui gedgee l helj dee. ehleed ene asuudlaa tohirch baij tomor zamaa barihgui. bodvol tsarigiin asuudlaas bolson baij magadgui
0 | 0 Хариулах
Ороок [77.24.7.205] 2022/11/28
Энэ хоёр их хоорондоо тохирсон сайхан хосууд шүү
0 | 0 Хариулах
...! [122.201.31.223] 2022/11/28
"Ханги-Мандал хилийн боомтыг төмөр замаар холбох асуудлыг хоёр талын худалдааны эргэлт, нүүрс тээвэрлэх эрэлт хэрэгцээтэй уялдуулан үргэлжлүүлэн ярилцана"!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.11] 2022/11/28
Оросууд шиг Хятадад 100 100 сая тонноор нь зарах юмсан
2 | 1 Хариулах
Зочин [64.119.23.221] 2022/11/28
Болку бол мөөмөө базлуулаад ч хамаагүй төмөр замаар гарах хэлцлээ хий, том мөөмөө заримдаа тэнэг толгойг тэжээдэг гдг үгтэй
1 | 4 Хариулах
Уншигч [59.153.112.47] 2022/11/28
За яах вээ, сааль бэлдэхээр саваа бэлд гэж үнэн үг байдаг, хятадын болон дэлхийн эрэлт хэрэгцээнээс хамаарна гэдэг нь ч үнэн, аяндаа болж л таарна биз. Гэхдээ л авах хүн жаахан гэдгэр байна уу даа л гэж бодогдлоо.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.24] 2022/11/28
Хятадын талтай ярьж тохироод цаад талынх нь 100 км төмөр замыг бариулж байж төмөр зам барьдаг байгаа даа. Энэ засагт ажлын уялдаа холбоо , гарц гаргалгаа, шинэлэг бодлого мэргэн ухаан гэж ТҮЙ ч алга. Дэлгэрсайхан 600 сая $ түгжив
6 | 0 Хариулах
Зочин [202.21.108.170] 2022/11/28
Бүх дэлхий Хятадтай их болгооомжтой харьцаж байхад манайх л боомтууд шинээр бариад л ах ах минь гээд байгаам биш үү
3 | 4 Хариулах
Зочин [202.126.89.26] 2022/11/28
Aa yavj2 hyatad ni deer yum bishuu? Yadaad buh torliin baraa uildverlej baina. Oros bol benzinees oor yumgui, teriigee ch baichih vii. Hamag yumnii horiond orson
2 | 1 Хариулах
ХУУЛЬЧ [202.179.26.111] 2022/11/28
ГОЛ АСУУДАЛ ГАДААДАД ГАРАХ ГАРЦ ШҮҮ ДЭЭ ,,,,АМЖИЛТ ,,
0 | 0 Хариулах
Өнгөрсөн бямба гаригт [202.9.47.9] 2022/11/28
Тайваньд болсон орон нутгийн сонгуульд сөрөг хүчний Гоминданы нам ялалт байгуулав. Тус нам 21 хот, хошуунд 13 суудал авсан бол эрх баригч Ардчилсан дэвшилтэд нам /АДН/ дөнгөж таван суудал авчээ. Бие даасан хоёр нэр дэвшигч, Тайванийн ардын нам тус тус нэг суудал авчээ. Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь сонгуульд ялагдсан хариуцлагыг хүлээж, намын даргын албан тушаалаа өгөв. Сонгуулийн ач холбогдол. Хотуудын захирагч нар Тайванийн гадаад бодлого тодорхойлоход оролцдоггүй ч энэ удаагийн сонгууль арлын улс төрийн дотоод нөхцөл байдал цаашид хэрхэн эргэхэд чухал ач холбогдолтой. Сонгуулийн дун 2024 оны нэгдүгээр сард болох Тайванийн засаг захиргааны шинэ тэргүүнийг сонгох сонгуулийн өмнө улс төрийн хүчнүүдийн цаашдын хувь заяаг тодорхойлно. Санал хураалт эрх баригч намын хувьд хүнд шалгалт боллоо гэж шинжээчид дүгнэж байна. Харин эсрэгээр Гоминданы нам төрийн эрхэнд буцаж ирэх ихээхэн шанстай болов. Мэдээж хэрэг энэ нь Бээжинд ашигтайгаас гадна эх га
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.9] 2022/11/28
Гоминданы намын тэргүүн хэн бэ. Тайванийн улс төрийн тэнгэрт шинээр гарч ирж буй шинэ од Чан Ванань нь “нэртэй хүний зүстэй хүү”. Тэр генералиссимус Чан Кайши-йн гуч хүү. Чан Кайши нь Япон, Хятадын дайны үед Хятадыг тэргүүлж байв. Мао Зэдүнтэй хийсэн тэмцэлд тэр ялагдаж, хамтран зүтгэгч, цэргийн хамтаар Тайвань руу зугтан гарч, Гоминданыг олон жил удирдсан. Чан Вананийн амжилт Гоминданы нам шинэ амьдрал бэлэглэнэ гэж дэмжигчид нь найдаж байна. Ройтерс агентлагийн онцолсноор, Гоминданы нам Бээжинг дэмжсэн байр суурь баримталдаг гэдгийг үгүйсгэдэг. Үүнд гайхах зүйл байхгүй. Тайванийн гол хоёр нам аралд ардчиллыг хөгжүүлэхийн төлөө зогсдог. Гэсэн хэдий ч Гоминданы намын төлөөлөгчдийн мэдэгдлээс үзвэл, тус нам БНХАУ-тай тохиролцоонд хүрэх боломжийг үгүйсгэдэггүй байна.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.86.138] 2022/11/28
гоймон дан гэнэ үү. хамгаалах ардчилал нь няяд болсымуу.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.233] 2022/11/28
Чи хонгор минь миний хүн шүү гэж биеийн хэлэмжээрээ, нүдээрээ хэмх атгажээ.
2 | 0 Хариулах