ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Билэгтсайхан: Амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтсэн иргэдийн 86% нь хүүхдүүд байна

Т.Цэлмэг, IKON.MN
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуугийн өвчлөл улсын хэмжээнд идэвхжилийн түвшинд байгааг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэрбээр "Томуугийн өвчлөл Говь-Алтай, Дархан-Уул аймагт улирал хооронд буюу ногоон түвшинд байгаа бол 11 аймагт идэвхжлийн буюу шар түвшинд, найман аймагт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд тэдгээрийн тал хувийг дөрөв хүртэлх насныхан дангаараа эзэлж байна.

Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын оноштой эмнэлэгт хэвтэж буй иргэдийн 85.7 хувь нь 15 хүртэлх насныхан, тэр дундаа 75 хувь нь дөрөв хүртэлх насныхан байгаа юм.

Одоогоор улсын хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт 65 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, бид 214,000 хүүхдэд вакцин хийнэ гэж төлөвлөснөөс 90.7 хувь нь хамрагдсан. Мөн жирэмсэн эхчүүдийн 15.3 хувь, 65-аас дээш насны иргэдийн 53 хувь нь томуугийн вакцин хийлгэсэн байна.

Аймгуудаас улирлын томуугийн вакцинжуулалт Дархан-Уул аймагт 95 хувь, Баянхонгор аймагт 94 хувь, Орхон аймагт 90 хувьтай буюу сайн зохион байгуулж байгаа бол Завхан болон Говьсүмбэр аймагт вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлага бий" гэв.

Мөн тэрбээр, манай улсад COVID-19 халдварын Омикроны дэд хувилбар бүртгэгдэж, тархалт нь нэмэгдэж байна. Түүнчлэн томуу төст өвчнийг үүсгэгч хэд хэдэн халдвараас гадна томуугийн В хүрээний вирус шинээр тодорхойлогдсон гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн "Томуугийн улирал нь арванхоёрдугаар сарын сүүлээс нэгдүгээр сарыг дуустал оргил үедээ хүрээд, гуравдугаар сараас буурдаг зүй тогтолтой. Тиймээс сурагчдын амралтыг урт хугацаагаар байлгах зохицуулалт орж байгаа.

Мөн шинэ жил гэлтгүй олон нийтийн арга хэмжээ нь халдварт өвчнийг ихэсгэхэд шууд нөлөө үзүүлдэг тул хүн бүр хувийн хариуцлагаа чангаруулж, амны хаалт хэрэглэхийг зөвлөж байна" гэсэн юм.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Вакцин алаад байна алаад байна [185.230.124.46] 2022/11/26
Томуугийн вакцин гээд файзер гэж шулмын хороо шахна шүү 👺 Ерөөсөө ямар ч вакцин хийлгэж болохгүй!!вакцин хамгаалахчгүй хор л болно
0 | 1 Хариулах
Зочин [166.205.124.35] 2022/11/25
Iim baliar orchin , niigemd gahai nohoi shig olon hvvhed gargaad bgaa hvmvvsiig oilgohgvi yum hvvhed tamlaad . Ter dundaa ger horoololoor bitvv haraa hyanaltgv hvvhedvvd . Odon awna gd 1 ail hamgiin bagadaa 4 hvvhedtei. Tedniigee hairlaj hamgaalsan ch yumgv aaw eej ni ajilgv ugluu garaad oroi irne tgd hvvhedee zodno hool und hutsas hunar muutai tam shig amidral ger horoololoor dvvren
0 | 1 Хариулах
Зоч [103.26.194.53] 2022/11/25
Хүүхдүүд л томчуудын хөлд чирэгдэх юм даа сайдаас нь эхлээд хөрсөндөө бууж бодит байдлыг хармаар санагдах
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.51] 2022/11/25
Эмчилгээний заавар зөвлөмж өгөөч дээ. Нэг их хүндрээгүй хүмүүс заавал эмнэлэгт очиж ачаалал үүсгэж, халдварыг улам тараах шаардлагагүй.
3 | 0 Хариулах
Зочин [150.129.143.227] 2022/11/25
Хүүхдээ тэжээж чадахгүй эцэг, эхчүүд албаар хүүхдүүдээ өвчин тусгаж алахыг завдаж байна. Дараа нь худлаа уйлсан амьтад миний хүүхдийг энэ муу өвчин аваад явчлаа л гэнэ дотроо их баяртай ашгүй энэ нэг гай үхээд өглөө гэсэн хүмүүс байдаг.
3 | 5 Хариулах
Mangas bn chi [86.111.137.201] 2022/11/25
Aimshin har dotortoi amitan be.
4 | 0 Хариулах