Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Төмөрсүх Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртэв

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эх орныхоо байгаль, ан амьтан, түүх, соёлын дурсгалыг хайрлан хамгаалах үйлсэд 40 шахам жилийн хөдөлмөрөө зориулсан Жалын Төмөрсүх өнөөдөр Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртлээ.

Тэрбээр Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, хамгаалалтын захиргааг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, тогтвортой аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан эрхэм юм.

Мөн цэнгэг усны гол нөөц болсон Хөвсгөл нуур, Хөвсгөлийн хойд тайгын тусгай хамгаалалттай газрыг удирдлага арга зүйгээр хангаж, байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулжээ.

Иймд Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүхэд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээж байна хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.

Түүний хүү Т.Лхагвасүмбэрэл нь мөн эх орныхоо байгалийг хамгаалахад хүчин зүтгэж байв. Тэр дундаа цоохор ирвэс, янгир ямааны судалгааг хийхийн зэрэгцээ, орон нутгийн иргэдэд байгаль орчны талаарх мэдлэг олгох сургалт, судалгаа шинжилгээний ажлын ач холбогдол зэргийг сурталчлах ажлыг санаачлан амжилттай зохион байгуулан ажиллаж, хамт олныхоо дунд нэр хүндтэй залуу судлаач байсан юм.